2020 онд 10 мянган гэр дулаалах төлөвлөгөө гаргажээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзан, ажил хэргийн санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс захирал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн шинэ загварын гэр сууц барьж өгсөн нь үр дүнтэй ажил болсныг онцолсон. Цаашдаа төслийн хоёр дахь шатанд хийгдэх ажлын ерөнхий төлөвлөгөө ёсоор 150 гэрийг дулаалах, 10 айлын шинэ гэр сууц барих ажлыг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хийж байна. Мөн гэрийн дулаалгыг хэрхэн сайжруулах, шалны дулаалгыг яаж суурилуулах талаар айл өрхүүдэд зааварчилгаа өгч байна гэдгээ танилцуулав. Түүнчлэн төслийн гурав дахь шат буюу 2020 онд 10 мянган гэрийг дулаалах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа хотын Захирагчид уламжилсан юм.

Хотын Захирагчийн зүгээс төслийг амжилттай урагшлуулахад нийслэлээс шалтгаалах асуудалд бүхий л боломжоор тусалж дэмжин хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх энэ төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал гэдгийг төслийн багийнханд хандаж хэлэв.

Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, “Наян зургаан мянга дөрвөн зуу” ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.



Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:56:31

O4XZMf http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [202.9.43.63] 2019-08-03 08:24:00

Songuli shou

зочин [202.126.89.202] 2019-08-01 01:40:34

10000 айлын орон сууц барих аргыг олоод ир гэвэл чадахгүй мөнгө идэх аргадаа ч мөн гаршжээ

зочин [202.126.89.202] 2019-08-01 01:38:21

ингэж л татвар төлөгчдийн мөнгийг наадуул чинь идэх аргаа дор нь сэдэж байгаа юм, улс орноо хөгжүүлэх шинэ санаа олоод ир гэвэл надуулд чинь өөр юм олдохгүй

зуршил болжээ [202.9.44.95] 2019-07-31 13:17:15

Улаан хацарт засаг ноён байхдаа гэр дулаалга гэж баахан мөнгө үрэн таран хийсэн. Яана даа, яана.

zochin [185.39.141.108] 2019-07-31 13:12:06

ene 100 say dolloriin tuslamjiin surgaar hend ch herehggvi hylbar argaar tonon deeremdeh 65 yanhnii ailgvitel ... dullaalsan geh rne gervvd ni 1 jiliin daraa bvgd vmhiiren iljirsen ulaan chuluutiin hogiig nemegdvvleh hog novsh bolon huvirna . harin 65 atiin saltaanii vs nii buusnvvd dagzand garch hugjildun tsengej bayjin bvjigleh bolno .

Зочин [202.9.43.121] 2019-07-31 12:07:53

Энэ олон мянган гэр хорооллыг орон сууцжуулна гэж байхгүй.

Зочин [202.179.31.57] 2019-07-31 19:04:32

bolno.

Зочин [139.5.219.153] 2019-07-31 09:20:22

ene mongooroo oron suuts bariad sots vueiinh shigee orgodol avaad baiguullaguudad n huvaarilaad bairtai bolgooch utaagaa l bailgah geed baih um.henii sonirhol ve

Зрчим [202.9.44.61] 2019-07-31 09:11:33

Ерөнхий сайд нь мэдэж байгаа юм болов уу. Энэ нэг л бишээ

Зочин [202.126.89.41] 2019-07-31 08:38:25

Яана даа. Хэрэг алга.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.