Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарыг заалт бүрээр нь уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Зургаа.Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналт /аудит/-ыг төлөвшүүлэх: 25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

image


Сэтгэгдэл

БЦ [103.10.23.83] 2019-10-22 09:37:06

Төрд үүрлсэн хулгайч нар зорилогдоон хүрхийн тулд улайран зүтгэж байна Нам төвтэй улс төрийн тогтолцоо үүнийг дагсан Нам асар их мөнгөөр нэрийг нь дэвшүүлдэг сонгуулийн тогтолцоо байсаар байх нь Хулгайч нарт намын нэрээр төрийн эрхэнд гарч хуулийг гууль болгодог төрийг хулгайч нарын үүр болгодог нь хэвээр байх болгно Үүний төлөө хулгайч нар улайран зүтгэж байна

Үндсэн хууль [202.179.25.154] 2019-10-22 05:38:28

Ийм өөрлөлт хийгээд юү өөрчлөгдөхөв дээ. Хулгайгаа хийсээр Улсаа тоносоор. Монголоо зарсаар л байх болно. Иймхэн юм хийхийм бол больцон нь дээрээ

зочин [64.119.18.63] 2019-10-22 02:40:34

Хууль дахиад зөрчөөд заалт оруулж ирээд байх юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.