Хятад улс баячуудынхаа тоогоор АНУ-ыг гүйцжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хятад улс баячуудынхаа тоогоор анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн тухай Credit Suisse банкны гаргасан судалгааны тайланд өгүүлжээ.

Швейцарын банкны жил тутам явуулдаг судалгааны энэ жилийн тайланд өгүүлснээр дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувьд 100 сая Хятад хүн багтсан бол АНУ-аас 99 сая хүн багтсан байна.

“Хэдийгээр хоёр орны хооронд худалдааны маргаан зөрчил сүүлийн 12 сарын турш үргэлжилж байгаа ч АНУ, Хятад улсууд тус бүр $3.8 их наяд, $1.9 их наядын баялаг шинээр бүтээж чаджээ” гэж тус банкны эдийн засаг, судалгаа хариуцсан захирал Наннет Хехлэр-Файд мэдэгджээ.

Дэлхийн хүн амын чинээлэг 10 хувьд багтах шалгуур нь хадгаламжиндаа доод тал нь $109,430- тай байх гэнэ.

Энэ үзүүлэлтээр Хятадууд АНУ-ыг гүйцсэн ч супер баячуудын тоогоор буюу саяар хэмжигдэх хөрөнгөтэй иргэдийн тоогоор Нэгдсэн Улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

Өнгөрсөн онд АНУ-ын долларын саятнуудын тоо 675,000-аар нэмэгдэж, 18.6 сая хүрсэн нь дэлхийн нийт саятнуудын 40 орчим хувь болж байгаа ажээ.

Энэ нь насанд хүрсэн Америкчуудын 14 хүн тутмын нэг нь саятан гэсэн үг юм. Харин Хятадын хувьд өнгөрсөн онд 4.4 сая саятантай болсон нь 2018 оныхоос 158,000-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Дэлхийн нийт саятнуудын 10 хувийг Хятадууд эзэлж байна. Дэлхий даяар өнгөрсөн онд 1.1 сая хүн саятны эгнээнд дэвшиж, нийт тоо нь 46.8 сая болжээ.

Саятнуудын эзэмшиж буй хөрөнгийн нийлбэр хэмжээ нь $158.3 их наяд буюу дэлхийн нийт баялгийн 44 хувь болж байна.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.141] 2019-10-22 05:58:15

Манай хэдэн луйварчид дээгүүр шаах байх шүү. Бүр улс орноо тэр чигээр нь дээрэмдчихэж байгаа юм чинь.

Зочин [202.126.88.236] 2019-10-22 02:38:04

Манайх бас дээгүүр бхаа

Зочин [202.131.228.20] 2019-10-22 02:14:38

Yordoo 100K yu? Unen bol neleen deeguur davhih yum bn.

Зочин [202.126.89.157] 2019-10-22 04:16:51

100 k ntr har malaa 100 say teneg mal vee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.