Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 4 дэх Тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МЭНД 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дах шатны үзлэгийг Хүдэр сумын ард иргэдийн дунд 10-р сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж 1583 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ.

Хүдэр суманд явагдсан үзлэгийн үйл ажиллагааг дэмжиж Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, ЭМГ-ын дарга Ж.Од, Булган аймгийн Хишиг өндөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан төр төсвийн байгууллагын төлөөллүүд, үзлэгийн багийн хамт олон, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, ард иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, зүрх судас, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүд, нүдний гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлсэн бол ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилсон.

image

Ийнхүү 26 дахь удаагийн “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэгийн цогц арга хэмжээ” зохион байгуулагдсан Хүдэр сум нь Сэлэнгэ аймгийн 4 дэх Тэмбүүгүй сумаар нэрлэгдэж байна.
Салбар дундын хамтын ажиллагааг харуулан хамтран ажилласан Хүдэр сумын Засаг дарга, төр төсвийн байгууллагынхан, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-10-22 08:52:59

завханы нэг сум болохоо байж байгаа юм яригдаад байсан юу болсон бэ

Иргэн [202.126.88.222] 2019-10-22 05:36:51

Сэлэнгэ аймагт Тэмбүүгүй сум шалгаруулж байхыг бодоход бусад нь бүгд тэмбүүтэй байна гэсэн үг үү. Тэмбүүтэй үгүйг шалгаруулаад сууж байдаг дарга нар бас байнаа, Зүгээр л эмчлээд л болоош дээ.

Зочин [202.179.31.59] 2019-10-22 04:45:28

тэнбао= сайхан хүүхний өвчин гэж нэг газар уншиж бсан санагдаж б

zochin [192.82.65.29] 2019-10-22 04:09:45

МУд тэмбүү их байгаа нь хувийн ариун цэвэр муу сахидаг, БЗХөвчнийн халдвар их байгаатай холбоотой. Саяхан ОХУын төв телевиүүдийн нэгээр сэтгүүлчдээр нилээн хэдэн хаалганы бариул, автобусны бариул зэргээс бариулж байгаад арчис өгөхөд тэмбүүний нян илэрч бна лээ. Эрэгтэйчүүд нь хувийн ариун цэвэр сахидаггүй, бэлгийн харьцаанд орохоосоо өмнө угаалга хийж мэддэггүй, мөн замбараагүй явдал газар авснаас тэмбүү болоод бусад БЗХөвчнүүд их элбэгшиж байгаа. Эмэгтэй хүн, эхнэр хүн эрүүл байхад нөхрийн үүрэг, хариуцлага их чухал. Тэгээд тэмбүүгүй сум боллоо гээд зарладаг нь ямар учиртай юм зарлаад байх зүйл мөн үү бусад 310 гаруй сум нь тэмбүүтэй юм уу. Олон улсад шившгээ дэлгэх юмаа..

Зочин [122.201.31.141] 2019-10-22 03:26:27

3 дахь тэмбүү байгаа юм уу? Хөлснийхөн ч мөн дөө. Тэмбүүгүй 4 дэх сум боллоо гээч дээ, ядаж. Ээ чааваас гэж.

Зочин [202.126.89.213] 2019-10-22 02:23:07

Бүх хүнийх нь салтаа боовыг ухаж үзсэн юм уу? Уул нь Сарангэрэл авгайн ганц хийж чадах ажил л даа

Зочин [192.82.78.9] 2019-10-22 04:06:37

Тэмбүү шалгахад салтаа саам үзэдгүйм л даа малан дуракаа. Цусаар шинжилдгийн

Зочин [192.82.71.119] 2019-10-22 02:20:34

ТЭМБО ГЭЖ ХЯТАДЫН НЭГ МУЖЫН НЭР ГЭСЭН .

Зочин [202.126.89.139] 2019-10-22 02:26:38

мэдэхгүй гэсэн үг биш үү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.