“Maleficent: Mistress of Evil” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Ц.Анударь / Энтертайнмент

“Walt Disney”-ийн бүтээл фантаз, адал явдалт "Maleficent: Mistress of Evil" кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

Уг кино өнгөрсөн долоо хоногт Америк, Канадын кино театруудад $36 саяын орлого олжээ. 2014 оны зун дэлгэцнээ гарсан "Maleficent” киноны нэгдүгээр анги нээлтийн долоо хоногтоо $69.4 саяыг олж байсантай харьцуулахад энэ нь хоёр дахин бага үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, студийн таамагт хүрэхээр хүчтэй нээлтийг хийж чадаагүй байна.

Гол дүрд нь жүжигчин Анжелина Жоли тоглосон уг киноны олон улсын орлого $153 саяаар хэмжигдэж байгаа юм.

image

Харин “Warner Bros. Pictures”-ийн триллер төрлийн “Joker” кино $29.2 саяын орлогоор жагсаалтыг удааллаа. “DC Comics”-ийн дүрээс сэдэвлэж, гол дүрд нь Хоакин Феникс тоглосон уг киноны дотоодын орлого $247.2 сая бол олон улсын орлого нь $737 саяыг давжээ. “Joker” энэ жилийн “Warner Bros. Pictures”-ийн хамгийн өндөр орлоготой киногоор тодорсон байна.

image

“Box Office”-ийн жагсаалтын гуравдугаар байранд $26.7 саяын орлогоор “Sony Pictures Entertainment”-ийн инээдмийн төрлийн “Zombieland 2: Double Tap” кино оржээ.

2009 онд дэлгэцнээ гарсан “Zombieland” кино дотооддоо $24.7 саяыг олж байсан бол шинэ ангийнх нь орлого $26.7 саяаар хэмжигдэж байна.

Эх сурвалж: wsj.com


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.