Дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Т.И.Максимовтой уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Т.И.Максимовтой ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд уулзаж, хоёр болон гурван талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар аж ахуйн нэгжүүд Европын Холбооны орнуудаас импортоор авч буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх болон Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг урагшлуулах талаар ярилцав.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар ярилцаж, эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.91] 2019-10-22 05:42:00
Сангийн яам,Үндэсний хөгжлийн газрынхантайгаа уулзуулахгүй яаж байгаа юм бол оо? Наадах чинь эдийн засгийн А-чгүйл биз бодвол,яахав гадаад харилцаа гэдэг талыг нь энэ хүнтэй ярьж болох.