"Таван толгой түлш" компани 16 бригадыг байгуулан иргэдэд үйлчилж эхэллээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ. Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжийг ч мөн тус компани бүрдүүлээд байна. Нийслэлийн Онцгой комиссын удирдлага, гишүүд дээрхи дуудлагын засвар үйлчилгээний ажлыг утааны эсрэг чиглэсэн тун бодитой ажил болсныг онцолж байсан юм. УТААГҮЙ ХОТТОЙ БОЛОХ НЬ АЙЛ ӨРХ, ИРГЭН ТА БИДНИЙ ОРОЛЦООНООС ХАМААРНА. Дуудлагын утас: 70119400

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зөв [122.201.31.141] 2019-10-22 23:32:40

Зөв байна. Нүүрсний илчлэг нэмэгдэхийн хирээр шатахад нь шаардагдах хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэх учир пийшиндээ нүүрс дүүргээд өрхөө битүүлээд унтчихаар гэр доторхи хүчилтөрөгч хүрэлцэхээ больж, угаартах гэгч болж байгаа шүү! Урьд нь илчлэг багатай нүүрс түлж байсан хүмүүст энийг мэдэхгүй. 2-т. Яндан нь нарийдсан, хөөлөөгүй удсан, зуух яндан нь гэр дотор.утаа гарах зай завсартай байх нь нөлөөлнө байх. Ер нь найдвартай нь зуухныхаа ноцож асах хэсэг рүү гадна агаараас 30-40-ийн трубагаар холбоод өгвөл сайнсан.

Зочин [202.126.89.112] 2019-10-22 06:06:29

Зөв шийдвэр гаргажээ. Зуух, яндангаа хүртэл цэвэрлэж чадахаа байсан ажилгүй, арчаагүй хүмүүс ийм шийдвэр гаргуулахад хүрч байх юм даа. Хот үнэхээр утаагүй болоод байгааг харахад дэмжихгүй байхын аргагүй зөв зүйтэй ажил байнаа.

Bold o [223.38.23.147] 2019-10-22 03:49:05

Zalhuu hun uhej l baig gej bh shiv dee. Man bolon ene tavan tolgoi tulsh kompaniihan buur ulairchihjee hunii ami yu ch bish yum bn ugaartaj uhsen humuusiig zalhuu yum chini hohino gene dee uiliin ur chini chamd zaaval irne dee chi harj bgaarai

Зочин [120.142.31.147] 2019-10-22 03:43:25

Эрхлүүлчих юм байнадөө. АН-хан шоудах юм үлдэхгүйнээ. Өөр шоудах юм ол гэж эрдэнэ гахай нь унгасан гэсэн. АН-хан өөрсдөө засаг барьж байхдаа энэ төслийг эхлүүлсэн бол хэдэн ч залхуу үхсэн тоохгүй хаях байсан. Одоо л сонгуулийн өмнө матрын нулимс гаргаад байгаа болохоос


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.