Монгол хүүхдүүд “Бродвэйн” жүжгийг амилуулахаар боллоо

Ц.Анударь / Энтертайнмент

Энэ сарын 24,25,26,29-ны өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт Бродвей театрын “Питер Пэн” хэмээх мюзикл олны хүртээл болох гэж байна.

Уг төслийг Торгоны зам сан санаачилсан бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин Э.Мөнхтөр ажиллаж тавдугаар сард Нийслэл даяар сонгон шалгаруулалт зарлан бэлдэж эхэлсэн байна.

Нийт 300 гаруй хүүхдээс шалгарсан 50 хүүхдийг таван сарын турш бэлдэн ийнхүү тайзнаа гарахад бэлэн болоод байгаа аж.

Мюзикл нь өөрөө дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан урлаг. Тайзны бүтээл ховордсон энэ цаг үед, олон хүүхдийн мэлмий болон сэтгэлийг баясгах сайхан бүтээл болсон гэж итгэж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.