Ж.Амгалан: Эрсдэлтэй зэрэглэл рүү шилжихгүйн тулд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй
Өнөөдөр буюу аравдугаар сарын 22-нд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой комиссоос хамтран сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар, зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлаа хангах, галлагаа зөв хийх талаар нэгдсэн мэдээлэл өгөв. Гадны улсуудад сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэдэг, болзошгүй эрсдлээс яаж сэргийлдэг талаар судлагаа хийж байгаа талаар мөн мэдээлсэн юм.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах явдал хэд хэдэн удаа гарсан. Тодруулбал, зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авч, одоогоор 41 иргэн эмчилгээ хийлгэж байгаа тоо бий. Харин харамсалтайгаар найман иргэн нас барсан. Хийн хордлого авсан иргэдийн 226 нь бага насны хүүхэд. Хүйтний улирал эхэлсэн тул түүхий нүүрсийг нэвтрүүлэхээр оролдох нь ихэссэн. Үүнд Улаанбаатар хотын эргэн тойронд хяналтын цэгүүд ажиллаж, хяналтаа тавьж байгаа. Нийгмийн хөгжлөө дагаж, иргэд амьдрах дадлаа өөрчлөх шаардлагатай байна" гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа. Зөв галлагаа, зуух, яндангийн аюулгүй байдлаа иргэд, олон нийт маань хариуцах хэрэгтэй байна. Нэг хороо, нэг айл гэхгүйгээр зуух, янданг нь шалгаж, зөв галлагааг заах хэрэгтэй байгааг холбогдох газар, ажилтнуудад уриалъя. Төрийн бус байгууллагууд мөн хамтран ажиллах хэрэгтэй. Сайжруулсан түлшний сайн тал нь ялгарч буй утаа нь өнгөгүй, үнэргүй. Сул тал нь иргэд угаарын хий ялгарч байгааг мэдэхгүйгээр гүн хордлогод орж байна. Харин түүхий нүүрсний утаа үнэртэй, өнгөтэй тул иргэд нүүрсний утаа үнэртээд эхэлмэгц, салхи оруулах зэргээр урьдчилан сэргийлдэг байсан. Түлшинд эргэлзэх юм байхгүй. Бид тогтмол хяналт тавьж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл
Үнэнээ хэлсэн үү [192.82.70.206] 2019-10-22 13:17:47
Түлшинд эргэлзэх юм байхгүй өнгөгүй үнэргүй угаарын хийтэй тул иргэд мэдэхгүй гэж энэ дарга хэлсэн юм уу даа
Анхаараач ээ [122.201.31.141] 2019-10-22 10:05:03
Урьд нь өнөөг хүртэл илчлэг тааруу нүүрс түлж байсан. Нүүрсний илчлэг хэд дахин өснө, тэР хэмжээгээр шатахад шаардагддаг хүчилтөрөгчийн хэмжээ өснө шүү дээ. Тэгэхээр зуухандаа шахмал түлш дүүргээд өрхөө битүүлээд унтахаар чинь гэр доторхи хүчилтөрөгчийн чинь хэмжээ хүрэлцэхгүй болж, угаартах гээч боллод байна шдээ. Иймд гэрийнхээ гадна агаараас 30-40-ийн трубагаар зуухныхаа шатах хэсэгтэй холбоод өгөх нь хамгийн найдвартай! Байшин мөн адил.
Зочин [202.126.88.54] 2019-10-22 12:04:42
Tegvel gal tulj yahav dee ger halahgui erguu yum yrih yumaa
Зочин [66.181.186.99] 2019-10-22 09:08:01
Да хүрээ Нийслэл Улаанбаатарт анх нүүрс түлж галладаг байшин элбэгшихэд хэн зааварчилгаа өгч байв аа? Хичнээн хүн угаартаж үхээ вэ?