Боловсролыг мөнгө гэж хардаг хувийн сургуулиуд цар тахлын үед төлбөр нэхэхээ зогсоо

Н.Саранчимэг / Боловсрол

“Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэдэг. Үнэхээр ч "Covid-19" вирус Монголыг байтугай дэлхийг чичрүүлж байна. Өвчлөл тархахаас сэргийлж авсан олон арга хэмжээний дүнд Монголын эдийн засагт том хямрал нүүрлэх нь. Монголд коронавирусын халдвар Францын иргэнээр тээвэрлэгдэн орж ирснээс хойш дахин хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болоод ААН-үүдэд хүндээр тусч байна. Одоогоор хөрөнгийн зах зээлд хувьцаануудын ханш унаж, аж үйлдвэрүүд сул зогсч, аж ахуйн нэгж, компаниуд их хэмжээний алдагдалд орж, цаашлаад төсвийн орлого тасалдахад хүрээд байна.

Чухам ийм хэцүү цаг үед боловсролыг мөнгө гэж хардаг хувийн сургуулиуд хүүхүүдээр дамжуулан эцэг эхээс нь төлбөрөө нэхэж эхэлжээ. ЕБС-ийн хичээл ороогүй бараг бүтэн улирлын хугацаа өнгөрч байхад хаалгаа хэдийн барьсан хувийн сургуулиуд төлбөр нэхэж байна. Мэдээж, хувийн сургууль болохоор өндөр төлбөртэй. ТЭд 4,5-10 сая төгрөгийн төлбөрийг нэхэж байгаа юм. Хичээл хэвийн явагдаж байсан бол эцэг эхчүүд төлөх ёстой гэдэг ухамсар хариуцлагаараа төлбөрийг нь төлж л таарна. Харин сургуульдаа суралгүй гэртээ карантинд байгаа тохиолдолд төлбөр төлөх ёсгүй. Аливаа үйлчилгээг аваагүй байж төлбөр хийдэггүй биз дээ. Жишээлбэл, та талх авсныхаа төлөө мөнгө төлдөг болохоос биш, талх нь ирээгүй байхад угаасаа авдаг юм чинь гэж мөнгө төлдөггүй шүү дээ. Түүн шиг нэг ч цагийн хичээл ороогүй байж, юуны төлбөр нэхээд байгаа хэрэг вэ. Үнэн хэрэгтээ энэ хичээлийн жилийн сургалтын нийт төлбөрийн 1/3-ийг өгөх хэмжээний дүр зураг л харагдаж байхад бүтэн жилийн төлбөр нэхэж байгаа нь ичгэвтэр үйлдэл.

Монголд чадарсанаасаа ядарсан нь олон. Хэдийгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралтай ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж, сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө мэрийж, хоёр нарны хооронд хөдөлмөрлөж яваа эцэг эхчүүд олон бий. Тэд үлдэх үр хойчийнхоо төлөө байдгаа барьж, хувийн сургуульд төлбөр өндөртэй ч түүнтэй нь эвлэрээд явж байгаа. Тэдний ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Гэтэл дэлхийг хямруулсан энэ цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хөл хорио тогтоосноор ихэнх нь ажил орлогогүй болоод гэртээ сууж байна. Тийм байхад хувийн сургуулиуд бүтэн төлбөр нэхэхээс ичих хэрэгтэй.

Баримт хэлье. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 10 хувийг эзэлж, аюултай түвшинд хүрсэнтэй холбоотойгоор Засгийн газар нэгдүгээр сарын 6-нд ерөнхий боловсролын сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан. Уг “хориг” дуусаж, сурагчид дөнгөж хичээлдээ ортол улсын хэмжээнд хөл хорио тогтоож, гуравдугаар сарын 2 хүртэл сургуулиудыг дахиад хаасан. Энэхүү хөл хориог дахин 28 хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газар хоёрдугаар сарын 19-нд гаргаж, хөл хорионы хугацааг гуравдугаар сарын 30 болгож сунгаад байгаа. Энэ хугацаанд нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг хөл хорионд сурагчдыг байх хугацаанд телевизээр заах болсон.

БСШУЯ-наас зохион байгуулсан энэ арга хэмжээнд хувийн сургуулиуд нэг ч төгрөг өгөөгүй байж, бүтэн төлбөр нэхээд суух ямар нүүр байна вэ. Хүүхдийнхээ төлбөрийг үг дуугүй төлж, хувийн сургуулиудын санхүүг бүрдүүлдэг эцэг эхчүүд орлогогүй байна. Гэтэл хувийн сургуулиа мөнгө угаах боломж гэж харсан, цаг үеийн бодит байдлаа үнэлж мэддэггүй хувийн сургуулийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ аваач! гэж хүсэх байна. Бас хувийн сургуулиуд улсаас хувьсах зардал авдаг гэдгийг ч нэмээд анхаарулмаар байна.

Аль эсвэл боловсролыг мөнгө гэж хардаг хувийн сургуулиуд цар тахлын үед төлбөр нэхэхээ зогсоо!


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:56

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:49:15

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:49:14

Зочин [147.251.123.252] 2020-03-19 20:27:05

Bolovsroliig mark bolon pricetag tai buteegdehuun gej hardag humuus bolon alban baiguullaguud olshirch!

zochin [122.201.31.204] 2020-03-16 12:15:14

Huuhdee ulsiin surguulid surgaach, mungu ni iluudsen umnuud uursduu hubiin surguulid huuhdee oruuldag sh dee.

Зочин [103.212.118.58] 2020-03-13 17:21:05

Нэг л юмийг мөнгөөр худалдаж болдоггүй эрдэмийг

Tulburuu hasah heregtei [202.9.46.55] 2020-03-13 15:23:05

Hicheel oroogui saruudiin tulburiig uguhgui bh heregtei. Huuhduud bagshiin hajuud l yum surna

Иргэн [103.57.95.66] 2020-03-13 15:02:12

Их дээд сургууль ороогүй байж төлбөр авна гээд байна төлөх естой юу

эх [202.21.109.101] 2020-03-13 14:34:24

Ороогүй бүтэн улирал гаран болсон. Бүтэн авах ямар ч үндэслэл алга. Мөнгө улаан нүд цагаан гэж боловсролн салбар багш нарын нэр хүндиийг шуналтнууд хөөдөж бна. Хувийн сургуулиуд төлбөрийн 1/3 ыг л авбал их юм. Сайд аа анхаараач.Шийд өгөөч

Х [59.153.85.127] 2020-03-13 12:11:42

Хуцалгүй мөнгөө төлөөч. Төлж чадахгүй юм бол талбөргүй улсын сургуульд оруулаач. Хичээл орохгүй ч гэсэн багш нарын цалин, дулаан, цахилгааны гээд бүх зардал гарч байгаа шүү дээ.

Зочин [202.9.46.166] 2020-03-16 22:19:40

ats chine

Зочин [139.5.216.110] 2020-03-13 10:33:44

Хобби сургуулийн шунал дэндэж бн шүү

Зочин [64.119.20.236] 2020-03-13 10:32:09

Бас энэ түрээслүүлэгчид гэж үнэн даварсан гарууд бнаа . Манай үе үеийн 76 мал 30 жил хуралдчихаад иймэрхүү харилцааг зохицуулах хууль баталж чадсангүй ээ . Бараг ч батлахгүй байх магадлалтай шүү . Хувийн сургуулийн эзэн , хувь эзэмшигчид болон ихэнх түрээслүүлэгчид тэнд байгаа юм бна шүү

Зочин [122.201.21.221] 2020-03-13 10:02:28

Yag ymar surguuli gedgiig ni zarlaach. Tiimgui baij demii erunhiilen bichih hereg yu b.a Tsalingaa avah gej bichsen boltoi

Зочин [139.5.216.110] 2020-03-13 10:31:26

Чи аль нэг хувийн сургуулийн нягтлан бодогч бн даа....цалингүй суу....харин хүүхдийн төлбөрийг буцаан төлөх болж дээ

зочин [124.158.77.41] 2020-03-13 08:17:53

дараа жилийн төлбөрөөс хасах хэрэгтэй шүүдээ заагаагүй хичээлийг хүүхэд ойлгохгүй байна ойлгомжгүй баахан даалгавар л явуулаад байх юм

eej [66.181.182.56] 2020-03-13 07:57:01

Зөв шүү дээ! Онлайн хичээлийн бага төлбөр аваад үндсэн төлбөрөө ирэх жилдээ шилжүүлэа хэрэгтэй!!!!!

Zochin [66.181.188.100] 2020-03-13 05:20:15

Mongeni gedeg surguuli duguilan yvuuldag bagsh nariingaa tsaling ogoochee. Jiliin jild l tsalingaa ogoogui geed bagsh nar n garch bhiin, suragchid n hohirch bn shuu !!! Erhem zahiral lhagvaa guai, mongol ulsiin gaviyat bagsh boltoloo ochnoon baishintai bolloo huuhdiin mongoor, ydaj bagsh nariingaa tsaling n tsag hugatsaand n ogchij bgaachee 2019.12 saraas odoog hurtel avaagui bagsh nar bn.

Сонгогч [202.126.89.104] 2020-03-13 04:35:07

Хувийн их дээд сургууль ч ялгаагүй хувьсах зардал авч байгаа. Танхимийн хичээл ороогүй үед төлбөрөө дараа жилийн төлбөрт хувилаад суутгамаар байна. БСШУЯ нь энэ тал дээр арга хэмжээ авмаар байна Ё. Баатарбилэг сайдаа

Зочин [202.9.46.222] 2020-03-13 04:22:46

Hobby surguulyg zogsoovol taarna surch baigaa huhduudiin chanar mash muu zugeerl surgaltyn tovoor yavaad ylsyn surguulid yavuulah heregtei

үнэн [66.181.161.18] 2020-03-13 03:51:18

Хобби сургууль байнга үнээ нэмэх юм сургалтын чанар гэж нойл боловсролын яам анхаармаар юмаа

Зочин [202.126.89.104] 2020-03-13 04:31:16

Шинэ байр барьж бгаа гэсээн өөртөө барьж байж

0000 [64.119.19.56] 2020-03-13 03:21:58

Huviin surguulid ondor uneer huuhde ogson humuusin buruu...huviin surguuli..mongo ugaadag heregsel...

Зочин [192.82.74.19] 2020-03-13 03:27:12

Хувьсах зардлаасаа 0-5 настай хүүхэдтэй багш нарын цалинг өгч болох юм байна шүү дээ. Гэхдээ боловсролыг үнэгүй болгох хэрэгтэй байна. Яагаад гэвэл хувийн сургууль заал байхгүй хүүхдийн бие бялдарын хөгжил муу байна. Мэдлэгийн цар хүрээ тийм ч сайн биш л байгаа шүү.

зочин [103.26.195.253] 2020-03-13 03:20:59

Хагас жил өвчний учир өндөр үнээр эмчлүүлж байгаад ирэхэд нөхөж төлбөр авдаг хүнлэг бус байдаг. Мөнгө гэхээр нүд улаан.

ЗОЧИН [202.21.111.10] 2020-03-13 03:09:13

ХУВИЙН СУРГУУЛЬ БОЛОН ЦЭЦЭРЛЭГҮҮД 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛЫН ТӨЛБӨРИЙГ ХОЙШЛУУЛЖ 2020 ОНЫ НАМРЫН ТӨЛБӨРТ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ МАШ ХҮНД БАЙНА ШҮҮ. УЛСААС ТВ ХИЧЭЭЛ ЯВУУЛААД ШАЛГАЛТЫГ НЬ БОЛИУЛСАН ОДОО УЛС ХУВИЙН СУРГУУЛИУДАД ЭНЭ ШААРДЛАГАА ХҮРГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.126.88.217] 2020-03-13 02:52:20

Хичээллээгүй үеийн сургалтын төлбөрийг буцааж өгөх хэрэгтэй сар хоногоор нь тооцож тэгвэл шударга бн өгөхгүй бол шүүхдэх хэрэгтэй дараа нь манай хүүхдийг гадуурхах байх гээд дуугүй өнгөрч даврааж болохгүй ганц нэгээрээ биш бүгдээрээ санаа нэгдэж нэхэмжлэх хэрэгтэй шүү эцэг эхчүүдээ

Зочин [66.181.180.173] 2020-03-13 02:48:59

Сургууль яахав, онлайнаар хичээл нөхөж байна гэж үзэж болох юм. Жилээр нь төлбөрөө авсан цэцэрлэгүүд мөнгөө буцааж өгөх ёстой. Боловсролын яам нэгдсэн журмаар шийдвэрээ гаргаж өг. Сургуулийн төлбөрийг ч буулгах нь зүйтэй.

Зочин [202.9.46.166] 2020-03-16 22:21:54

yamnaas juram gargaj og

Эх оронч [202.9.46.137] 2020-03-13 02:28:28

Хичээл хаасан энэ хугацаанд хувийн сургуулийн багш нар ажлаа хийж цалингаа бүтэн авч байгаа. Сурагчиддаа даалгаврыг нь бэлдэн өгч эргэн шалгаж зөвлөж алсын зайнаас хичээлээ зааж байгаа. Тэгэхгүй бол зөвхөн теле хичээл хангалтгүй.

Зочин [122.201.22.209] 2020-03-13 06:58:39

Ter tuhain surgulin asudal bolovson huchne yaj barih n huuhdin tulburt hamagui

Зочин [66.181.161.113] 2020-03-13 04:12:26

Яг үнэн

Zochin [122.201.22.209] 2020-03-13 02:25:06

Mongol bileg oyun surguli tulbur nehed l bn irgeni huuli davtagdashgui huchin zuil gd tuluh huuli zuin undeslel bhgui bn

Зочин [182.160.36.132] 2020-03-13 02:20:39

Солонгос шиг хувийн сургуулиудыг татан буулгаж хүүхдүүдээ ялгаварлахаа больё. Иргэдээ

Зочин [192.82.75.130] 2020-03-13 02:10:15

Хувийн сургуулийн захиралд их мөнгө бий. Түүнийг барьж шоронд хий.

Зочин [192.82.75.161] 2020-03-13 02:04:54

танай иРгэд өөрсдөө л хувийн сургуульд хүүхдээ өгхөөр өндөр боловсрол эзэмших юм шиг мөнгө төлөөд гүйцгээгээд баЙГАА ШҮҮ ДЭЭ Хэн ч хүүхдээ сургахаа болвчихвол наадуул чинь хаалга барихаас өөр яадаг юм

Зочин [202.9.46.166] 2020-03-16 22:23:09

ulsiin surguuli n hureltsehgui bgaasht

Bolor [66.181.161.113] 2020-03-13 02:04:26

Яг аль сургууль нь нэхээд байгаа юм

зочин [66.181.191.243] 2020-03-13 01:50:39

хувийн сургуулиудад хүүхэдээ сургаж тѳлбѳр тѳлж бгаа эцэг эхчүүд энэ асуудалаа ѳѳрсдѳѳ сургуулийн зѳвлѳл удирдлагатайгаа яриж шийдцгээ.та нарын энэ асуудалыг яам агентлаг монгол улс мэдэхгүй ээ.мэдэхыг ч хүсэхгүй.луувангаа иднэ үү?лаагаа иднэ үү? гэдэгтэй адил шүү.ѳѳрсдѳѳ тѳлбѳрѳѳ тѳлнѳ гэж сургуулиа сонгочихоод араас нь ийм юм ярих хэрэггүй.хохьчин л гэхээс ѳѳр яахав

saraa [192.82.73.104] 2020-03-13 01:36:30

ulsiin cn bai, hubiin cn bai surguuliud hicneel oroogui cn gesen bagsn nartaa tsalingii ni ogood baigaa um bisn uu, tiim bol bas hetsuu l um bna, ali ali taldaa ucnir nacnirtai handah heregtei bhaa daa

Зочин [103.9.90.98] 2020-03-13 01:22:57

Улсын сайн сургуулиуд байхад төлбөрийг нь төлж чадна гээд л хувийн сургуульд хүүхдээ оруулсан байдаг биз дээ

Зочин [202.126.88.217] 2020-03-13 02:43:26

Чи муу үхэр юу юм бэ хичээл ороогүй бүтэн 3 сарийн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасах хэрэгтэй гэж бгаа юм бишүү энэ хүмүүс зөв шүү дэ идээгүй талхны төлөө чи мөнгө төлөхгүйтэй яг адилхан тэр төлбөрөө бүтнээр нэхэж бгаа сургуулиудыг шүүхэд өг

Зочин [202.126.89.198] 2020-03-13 01:22:04

Хувийн сургуулиудын online хичээл нь хангалтгүй, ойлгомжгүй хэдэн файл бн. Ирэх жилийн төлбөрт зарим хэсгийг нь шилжүүүлмээр бн аа.

Давагдашгүй хүчин зүйл [202.21.108.58] 2020-03-13 01:09:06

Энэ өвчнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ЦАР ТАХАЛ гээд зарласан байхад ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ-д ороод гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөл өөрчлөгдөнө биз дээ? Сонсоогүй, суугаагүй хичээлийн төлбөр төл гэж шаардаж яаж чадна вэ? Сургууль, төлбөр нэхэмжилж буй хүний нэр устай нь зарлаач!

Gg [59.153.113.118] 2020-03-13 00:42:50

YAG ZUV. ENE JIL XICHEEL ORIX XUDLAA BOLLOO. TULSUN TULBURIIG IREX JILD SHILJUULJ UGNU UU. BAYARLALAA

үнэн [66.181.161.18] 2020-03-13 00:28:42

зөвөө одоо Хобби гээд сургууль 1-р ангид орох хүүхдээс 15 саяйг шууд өг гэж нэхж байна хуучин 7 сая байсан арайл их шуналтай юмаа хаавал таарна

Huts [202.9.46.55] 2020-03-13 15:21:24

Muu shunaliin devuud ene hogiin surguulid huuhdee surgaj hohirovdoo muu surguuli

Зочин [59.153.113.176] 2020-03-13 00:41:23

Хичээл ороогүй хугацааны мөнгийг Эцэг эхчүүддэд буцааж өгөх хэрэгтэй...

Дэмжиж байна [66.181.161.37] 2020-03-13 00:03:39

Тийм шүү. Яахаараа бүгдийг нь нэхдэг юм бэ


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.