Д.Нямхүү: 153 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарч, шинээр халдварын тохиолдол нэмж БҮРТГЭГДЭЭГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү: “2020 оны гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариунаас коронавирусын халдвар илрээгүй. Энэ бол сайн мэдээ. Мөн 2020 оны гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Харин тус өдөр 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Ирж буй онгоцны зорчигчдыг хянахаас гадна эмнэлгүүдэд байгаа өвчтөнүүдийг давхар хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Бидний эмчилгээний тактик зөв байна. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй” гэлээ.
Профессор Н.Икеда: Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…
“Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн нь Монголд ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Гамгүй үрэлгэн улс юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
“Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж эхэллээ
Л.Энхнасан: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана