Ховд аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар өнөө шөнө газар хөдөлжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай өдрийн 03:00 цагт цахим шуудангаар онцгой байдлын алба хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл

Зочин [43.228.131.45] 2020-04-06 05:16:21

Өнөө шөнө газар хөдөлжээ нтр хаха

Зочин [202.9.46.186] 2020-04-06 04:53:50

"3.7 магнитудын хүчтэй газар" гэж байхгүй. Зөв бичих санаатай бол "Газар 3,7 магниудын хүчтэй хөдлөжээ" гэвэл болно. Хэлгүй, бичиггүй хүн сүгүүд хэт олширч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүртэл нэрмэсэн байна, хараал ид гэж!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.