УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

Aдмин / Улстөр

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэллээ.

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Санал авах байранд биечлэн очиж боломжгүй иргэдийн саналыг өчигдөр буюу энэ сарын 23-ны 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан бөгөөд өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.

Энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 нам, 4 эвслээс 485 иргэн нэр дэвшиж байгаа бол 121 иргэн бие даан нэр дэвшиж байна. Харин сонгогчийн нэрсийн жагсаалтад 2 сая 626 иргэн бүртгэгджээ. Улсын хэмжээнд санал авах 2070 байр байгуулсан бөгөөд “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс ариутгал хийж, иргэдэд амны хаалт, бээлий олгохоор бэлтгэснийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өчигдөр мэдээлсэн юм. Сонгуулийн хороод, Мэдээллийн технологийн баг, холбогдох ажлын багт нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.

УИХ-ын чуулганы энэ оны нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг баталсан. Тогтоолд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүрдээ нэг тойрог байхаар тусгасан. Иргэд тойргийнхоо мандатын тоогоор сонголт хийнэ. Харин мандатын тооноос илүү эсхүл дутуу санал бөглөсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцох бөгөөд энэ нь сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

Мөн Засгийн газар, УОК-оос “COVID-19”-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно. Мөн санал авах байрны агаарыг 30 минут тутамд сэлгэх, 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэнэ. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авах бөгөөд санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.195] 2020-06-24 09:36:00

ШИНЭ ХҮНИЙ төлөө саналаа өглөө гэж гарч ирж байгаа хүмүүсийн цуваа хаа сайгүй тасрахгүй байна гэсэн мэдээ тасрхлтгүй ирсээр байна ... баярлаоа - монголчууддаа ... Одоо саналаа өгөх сонгогчид минь : МАН -н ХАР ДАРСАН ЗҮҮД шиг 4 ЖИЛИЙГ БҮҮ МАРТААРАЙ ...

zochin [103.229.123.156] 2020-06-24 02:22:51

MANAN-d ogoxgui bid xangalttai xugatsaa ogson odoo chadaxgui Tom xotyn 1 duureg ch xurexgui mongolchuudyg denduu daapaalsan dampuuruulsan

Зочин [64.119.17.124] 2020-06-24 02:19:27

САЙХАН ӨДӨР БАЙНА,ТА БҮХЭН МИНЬ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ!! 2012-2016 ОНД АН УЛС ОРОН АРД ИРГЭДЭЭ ЯМАР БАЙДАЛД ОРУУЛЖ СЭХЭЭНД ОРУУЛСНЫГ БИТГИЙ МАРТААРАЙ!! ДЭЛХИЙД ЦАР ТАХАЛ ГАРСАН ХҮНД ҮЕД ХЭН БИДНИЙГ АВРАХ ВЭ ГЭДГИЙГ ТА БҮХЭН МАШ ТОДОРХОЙ ХАРЖ, МЭДЭРЧ БАЙГАА!!! БУРУУ МУУ ХҮМҮҮС БИДНИЙГ ТАМ РУУ АВААЧИХ АЮУЛТАЙ ШҮҮ!!! МАН 4 ЖИЛД МАШ ИХ ӨӨДРӨГ САЙН ЗҮЙЛҮҮД ХИЙСЭН, ЭХЭЛСЭН АЖЛЫГ НЬ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОХЫГ ТА БҮХЭНДЭЭ УРИАЛЪЯ!!! ЗӨВ СОНГОЛТ ТА БИДНИЙ АВРАЛ БОЛНО ГЭДГИЙГ ТУНГААН БОДООРОЙ!!!

Зочин [202.21.114.139] 2020-06-24 01:58:49

Тавьтаргүй болохоороо ардчилсан намынхан л санал гуйж байх шив дээ....хөөрхий өрөвдмөөр ч юм даа

Зочин [202.9.46.170] 2020-06-24 09:38:04

Яг үнэн

Зочин [106.73.165.193] 2020-06-24 03:37:19

Cham shig sonson kommunizmiin uldegdeld yamar hamaa bnaa

мандах [150.129.143.44] 2020-06-24 01:27:14

гарман дээр унаагаа юүлдэггүй монголчууд минь

Өсөлт өрх бүрд хүрнэ... [202.126.89.30] 2020-06-24 00:49:50

Аргагүй сайхан өглөө, Ардчилсан намдаа саналаа өгөөд багаар нь дэмжээд гараад ирлээ...Хүчин, аллагаас салцгаая...

Зочин [202.9.46.170] 2020-06-24 09:37:50

Хүчин аллага хар тамхи авлигал ядуурал ардчилсан намаас үүссэн

James [172.58.83.211] 2020-06-24 00:48:05

Ardchisan NAM Mandutugaiiiiiiiiiiiiiiiii

Зочин [73.221.181.240] 2020-06-24 00:49:56

хошноготоорой МАНАН

Хаа [203.91.115.51] 2020-06-24 00:42:04

АН төлөө саналаа өгөөрөй Монголын минь заяа түшинэ

Зочин [202.9.46.170] 2020-06-24 09:36:52

Хуцөө хуц

Зочин [202.126.90.11] 2020-06-24 01:50:47

Битгий горьд хэндээ санал өгөхөө чамаар заалгахгүй...

Зочин [73.221.181.240] 2020-06-24 00:50:22

Мэлхий толгойт луйварчид

ШИНШИНЭ ӨГЛӨӨ - ШИНЭ ХҮН - ШИНЭ ТӨРЭ ТӨРЭ ТӨР ТӨРЭ ТӨР [122.201.21.195] 2020-06-24 00:33:14

Монголчууд : - ШИНЭ ХҮНД саналаа өгөхөөр мориндоо мордоцгоолоо , машиндаа сууцгаалаа , санал өгөх байр руугаа алхацгаалаа ...

Зочин [202.126.90.11] 2020-06-24 01:52:50

Өгдөгөө өгөөд гэртээ ирээд цайгаа ууж байна.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.