УИХ-ын энэ удаагийн сонгуульд 18-24 насны 324 мянган иргэн саналаа өгнө

Н.Алтанцэцэг / Улстөр

ҮСХ-ны мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна. Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 23-ны байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2.000.624 иргэн бүртгэгджээ.

Сонгуульд оролцож санал өгөх нийт иргэдээс 18-24 насны 324 мянга гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна. 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байсан байна.

Ирцийн хувьд ҮСХ-ноос мэдээлснээр 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-аас дээш насны иргэдийн 97 хувь идэвхтэй оролцож, саналаа өгч байв. 2016 онд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

2020 оны энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-аас дээш насны хүмүүс байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.