Сонгуулийн САНАЛ ХУРААЛТ хаагдлаа
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт орон даяар зэрэг эхэлсэн. Одоо 22.00 цаг болж, УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт хаагдлаа. 2020 оны УИХ-ын сонгуульд 2.000.624 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын 52 хувь нь саналаа өгсөн гэж СЕХ-ноос 18.40 цагт мэдээлсэн.
17.00 цагийн мэдээгээр Сүхбаатар аймгийн 12 дугаар тойргийн сонгогчдын 65 хувь нь саналаа өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин нийслэлээс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргийн сонгогчдын ирц хамгийн муу буюу 39 хувьтай байна. Дараагийн мэдээллийг СЕХ 22.30 цагт хийнэ.
Сэтгэгдэл
Зочин [172.58.143.119] 2020-06-24 22:53:49
Songino hairhan duureg orkoor duurchee yu haramsaltai