А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүмүүсээс 80 хүн сувилалд, 60 хүн гэрийн ажиглалтад байгаа
“COVID-19 цар тахлын халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 9 сая 330 мянга гаруй хүн өвчлөөд байна. Одоогийн байдлаар таван сая хүн эдгэрч гарсан бол 3.8 сая хүн эмчлэгдэж байгаа.
Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэлзүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд ихэнх нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн байгаа. Эдгэрч гарч байгаа хүмүүс хэдэн хоногийн эмчилгээ хийлгэж байна бэ?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 215 батлагдсан тохиолдол байгаа бөгөөд тандалт судалгаа, эмчилгээг эрчимтэй хийж байна. Батлагдсан тохиолдлуудын 78 хувь буюу 168 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 80 хүн сувилалд, 60 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 28 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.
Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн тохиолдлуудын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөж ирсэн. Бусад нь арван улс орноос ирсэн байна. Шинэ төрлийн коронавирусын халдварт өртсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 6-15 насны хүүхэд 8, 55-аас дээш насны 11 хүн байна. Нийт батлагдсан тохиолдлын 65 хувь нь 16-24 насны оюутан залуус байгаа юм. Хэвтэн эмчлүүлэгсэд 14-60 хүртэл хоног эмчлүүлээд гарч байна.
-Илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг нь ямар байна вэ?
Хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг 34-49 хувьд илэрсэн. Мөн 13-22 хувьд нь суулгах, ядарч сульдах, нус гоожих, амьсгалын замын бусад ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч байгаа. ДЭМБ-ын сүүлийн үеийн тандалт судалгааны дүгнэлтээс харахад COVID-19-өөр өвчлөгсдийн 35 хувь шинж тэмдэггүй, 25 хувь нь хөнгөн, 19 хувь нь дунд, 14 хувь нь хүндэвтэр, таван хувь нь хүнд, таван хувь нь маш хүнд эмнэлзүйтэй байгаа.
Манайд ч дээрхтэй мөн төстэй байна. Нийт өвчлөгсдийн 30-аад хувь нь хөнгөн балархай, 58 хувь хөнгөн,12 хувь нь хүндэвтэр, нэг орчим хувь нь эмнэлзүйн хүнд явцтай байна. Эмчлүүлэгсдийн дотор архаг хууч өвчтэй, таргалалттай, бөөрний хуучтай, элэг, уушгины архаг хууч өвчтэй хүмүүс байсан нь эмчлэгдсэн.
-Коронавирусын шинжилгээг хэдэн лабораторид хийж байгаа вэ?
-“COVID-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээг улсын хэмжээнд зургаан лабораторид хийж байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул, Ховд, Дорнод аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ авч байгаа юм. Ард иргэдийн дунд тандалтын зорилгоор цуглуулж буй сорьцын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор долоо хоногт 90 сорьцод шинжилгээ хийж байгаа бөгөөд нийт авсан сорьцоос коронавирус илрээгүй.
-Ачаа тээврийн жолооч нарт коронавирусын шинжилгээ хийж байгаа. Одоогоор хэчнээн жолоочид шинжилгээ хийгээд байна бэ?
-Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрснээс хойш буюу дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш 1500 гаруй жолоочид тандалт судалгаа, шинжилгээ хийхэд 13 жолоочоос илэрсэн. Үүний 10 нь гадаадын иргэн. Халдвар авсан нь батлагдсан ачаа тээврийн жолооч нараас хоёр монгол жолооч эдгэрсэн."Ханги-Мандал, Замын-Үүд боомтод өчигдрийн байдлаар 624 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийгээд байна. Мөн Өмнөговь аймагт түргэвчилсэн тестээр коронавирус илрүүлэх шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд одоогоор 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй байна.
Энэ долоо хоногт Ховдын лаборатори ажиллагаагаа идэвхжүүлж, баруун аймгуудын хилийн нэвтрэх цэгээр орж ирж буй ачаа тээврийн жолооч нарт шинжилгээ хийж эхэлсэн.
Профессор Н.Икеда: Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…
“Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн нь Монголд ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Гамгүй үрэлгэн улс юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
“Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж эхэллээ
Л.Энхнасан: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана