Ж.Одгарьд: Хүрээ хийдийн ёс уламжлалаа алдахгүйн тулд “Даншиг наадам-Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулна
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас зарим зүйлийг тодрууллаа.
-"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- "Даншиг наадам-Хүрээ цам”-ыг сүүлийн жилүүдэд соёл уламжиллаа сэргээх зорилгоор тасралтгүй зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас бусад улс орнуудад ч олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож байна. Олимпийн наадам хүртэл хойшлогдсон. Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг тасалдуулахгүйн тулд хүрээ цамыг ном ёсын дагуу явуулна. Харин олон нийтийг хамарсан морины уралдаан, сур харвах, бөхийн барилдаан зэргийг зохион байгуулахгүй. Мөн олон соёлын арга хэмжээ зохион байгуулагдахгүй.
"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Зургаадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу явуулна. Гэхдээ өнөө жил олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй. Гол төлөөлөл, шашны төлөөллүүд оролцож, нарийн дэг журамтайгаар ариутгал, хамгаалалт, халдваргүйжүүлэлттэйгээр зохион байгуулна.
-Хурал цуглааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ?
-"Гандантэгчэнлин хийдийн нийт 95 лам цагаан сараас хойш уламжлалын дагуу хээрийн дэг бэлтгэл, их дэгийг хийгээд байна. Энэ үйл ажиллагааг зургаадугаар сарын 29-ний өдөр гаргахад бэлэн болсон.
Зургаадугаар сарын 26-наас эхлээд номын хурал эхэлсэн. Балин, баг, хувцас хунар гээд бүх юмны адислага болно. Зургаадугаар сарын 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлж, 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Энэ жил зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд телевиз болон боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой.
-"Даншиг наадам-Хүрээ цам ” шашин, соёлын наадмыг хэдэн жил зохион байгуулж байна вэ?
-"Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг зохион байгуулах болсон шалтгаан нь "Монголын соёл, ёс уламжлалыг дэлхий нийтэд таниулъя. Монгол Улсад аялал жуулчлалын томоохон брэнд бүтээгдэхүүн бий болгоё “ гэсэн зорилготойгоор 2015 оноос НЗДТГ-тай хамтарч ажилласан. Үүний үр дүнд таван жил дараалан зохион байгуулаад байна.
Өнөө жил хүрээ хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд хүрээ цам зохион байгуулахаар болсон. Монголчуудын олон зуун жилийн өв соёл болсон, ялангуяа бурханы шашны гол ноён оргил болсон цамын хурлыг дээд багш нар, ухаант өвгөдийн хичээл зүтгэлээр бид авч үлдсэн.
Харин үүнийг цаашид залуучууд, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал үүрэг бидэнд бий. IV богдоос, 1800 оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл тасалдалгүй ирсэн энэ уламжлалыг хамгаалж, авч үлдэх нь эрхэм зорилго юм. Энэ нь зөвхөн хурал номын зан үйл төдий бус гүрэн улсын засал номын зан үйл, сүсэгтэн олны сүсгийг төрүүлэх, монголчуудын үе үедээ уламжлагдан ирсэн шашин соёлоо таньж мэдэх бас нэгэн арга болдог гэж бид үзэж байгаа. Тийм учраас хүрээ цамыг жил бүр тасалдалгүй авч явна.
-Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг 2015 оноос нийслэлийн НЗДТГ-тай хамтарч зохион байгуулж ирсэн гэлээ. Энэ жил нийслэлийн НЗДТГ-тай хамтарч ажиллаж байгаа юу. Мөнгө санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэж байгаа вэ?
-Тодорхой хэмжээний мөнгө санхүү гарч байгаа. Лам нарын хээрийн бэлтгэл болон бусад зүйлд тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулагддаг. Энэ жилийн хувьд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн эдийн засаг хүндэвтэр байгаа. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад мөнгө хөрөнгөө гаргаж байна. 2015, 2016 онд МБШТөв Гандантэгчэнлин хийд, НЗДТГ хамтран нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний зардал гаргаж соёлын арга хэмжээ болон талбайн бэлтгэл ажлыг хангаж байсан. Харин 2018 - 2020 онд нийслэлийн оролцоо байхгүй байгаа. Энэ нь нийслэлийн төсвөөс санхүүжилт байхгүй гэсэн үг. Ерөнхийдөө МБШТөв Гандантэгчэнлин хийд бие дааж цамын бэлтгэл ажлын зардлыг гаргаж зохион байгуулна. Цаашид МБШТөв Гандантэгчэнлин хийд өөрсдийн нөөц боломжоор жил бүр зохион байгуулаад явах юм.
"ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2020" ШАШИН, СОЁЛЫН НААДМЫН ХУВААРЬ:
- 6 дугаар сарын 26-ны өдөр
15:00-17:00 Адислагын хурал - 6 дугаар сарын 27-ны өдөр
07:00-18:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/ - 6 дугаар сарын 28-ны өдөр
07:00-18:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/ - 6 дугаар сарын 28-29-ний өдөр
22:00-08:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/ - 6 дугаар сарын 29-ний өдөр
08:00-09:00 Очирваань сахиусны тахилга
НЭЭЛТИЙН ЁСЛОЛ
- 6 дугаар сарын 29-ний өдөр
09:30 Соёмбот туг залах /сэмбэрэмтэй/
09:45 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нээж үг хэлнэ
09:50-14:00 Хүрээ цам
14:00-16:00 Данраг хурна
- 6 дугаар сарын 30-ны өдөр
09:00-14:00 Гомбо, Чойжоо, Лхам сахиусны тахилга
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:50
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:50
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:12:42
Z1QQZf http://pills2sale.com/ levitra nizagara
z [103.26.194.60] 2020-06-28 03:18:02
.
Зочин [125.35.31.83] 2020-06-28 01:28:50
Энэ хэцүү үед юуны чинь хүрээ хийдийн ёс вэ
Зочин [66.181.160.74] 2020-06-28 00:45:40
Энэ чинь харин тэнэг ламанцар уу?
Zochin [174.222.0.107] 2020-06-27 17:46:07
Za boli boli yadarsan olniiii suuuliiiin zoosiiig ni hurtel muhar susgeeer damjuuulj sordog ta nar icheeech!
Зочин [203.91.115.48] 2020-06-27 14:52:05
Tv eer Budda ged kino garaad duuslaa maani megzem eldeviin zan uil hiimoriin san man gej erduusuu baidaggui l yum bnshde ! hudulmurch hicheengui daruuhan hunleg l yavhad ter chine Budda giin surgaali gej garch bnshde manaid yag haanahiin yamar shashin nomlol ni yavaad bdgiin boldoo
Зочин [64.119.23.177] 2020-07-13 11:52:21
l
Иргэн [202.21.107.116] 2020-06-27 13:06:01
Яасан хачин юм бичдэг хүмүүс вэ нүгэл байгаадаа энэ чинь соёл шүү дээ тэнэгүүд
Зочин [202.9.46.189] 2020-06-27 11:23:32
цам харайлтаас мөн чанарыг танина. энэ төрөл эцсийн нь болох болтугуа. буянд нь даган баясьяя
Naa na na [98.169.80.183] 2020-06-27 10:07:47
Naad zardalaa dahin songuuli yvuulahad zartsuul
Зочин [66.181.161.105] 2020-06-27 10:15:28
Balairsan ene shashnii bayaraa bolimaar yum lam nar ih bayan humuusdee ene ih zardalaa ulsdaa heregtei zuild zoriulbal
Будда өгүүлсэн нь [103.10.21.49] 2020-06-27 09:48:50
Будда буюу Бурхан багш гэгддэг Сиддхартха Гаутама нь уг нь гүн ухааны чанартай сургаал номлол хэлэхдээ Хүн өөрөө өөрийхөө аврагч бөгөөд хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээнэ гэжээ. Үүнд ямар ч ёс жаяг хэвшмэл зарчим байхгүй гэсэн. Гэтэл Монголын Ламайзм Буддагын сургаалын яг эсргээр нь үйлдэж байгаа нь өөр жигшүүр хийгээд шившиг юм.
Zochin [192.82.68.83] 2020-06-27 08:12:10
Mongoloos tonil
Цамс юндэнхас [194.228.32.32] 2020-06-27 07:22:00
Ламын шашнаас өөрөөр сэтгэгчидийг, гадаад дотоодын үзэгч жуулчдыг шулмаст тооцон сэтгэлээр нь алан хядах утга санаатай, айлган сүрдүүлж сэтгэлээр нь үхүүлэх муу ёр бол энэ цам. 4-р Жавзандамба гэгч харгис түвдийн гаргасан муу ёр.Тийм муу юм үйлдсэнд бурхан хилигнээд тэр богд гэгчийг Утайд жанч халуулчихсан юм. Сор залах гэдэг алуур дагалдана. Ламыг эс шүтэгч Чамайг шатааж байна.
Tvwd [172.58.139.130] 2020-06-27 04:02:53
Demii ym bish vv naad muhar svsgiig chine tvwded l oilgoh bh daa erthen boli
Зараа [182.160.34.233] 2020-06-27 02:13:38
Нийтэд зориулсан сайхан дугана хийдийг барьж болдоггүй юм уу. Сүсэглэсэн нэгэн очиж сэтгэлээ ариусгадаг, нам гүмхэн, сэлгүүхэн сайхан орчин бүрдүүлсэн байгууламжтай болчихвол гэнэт гэнэт зарладаг даншиг, тийм ийм нэртэй бурхадыг тахина барина гэж түмний халаасыг хоосолж, хамаг амьтныг мунхруулж байхаас илүү дээрдээ.
Зочин [66.181.161.56] 2020-06-27 04:38:43
Өмнөх нь байхад шинээр яадаг юм
Зочин [176.63.23.219] 2020-06-27 01:32:20
Гадаадад байгаа бидэнд онлайн үзэх сайхан боломж олгож байгаад та бүхэнд баярлалаа.
TUVD [125.30.87.246] 2020-06-27 01:07:38
Muhar suseg. TUVD ruugee zail.
mulguu suseg bishrel gej [5.181.92.40] 2020-06-27 02:26:46
youn tsam be Corona virus naad munhag susegees chini bolj Solongost tarsanaas surgamj abah uhaan alga uu.
. [64.119.21.175] 2020-06-27 00:53:01
хүн багахан ч атугай сүсэг үгүй болбасу адгуус лугаа адил бөлгөө учиргүй сунаж мөргөх нь ч хаашааан сэтгэлдээ сүсгэлгээхтүн хааяааадаа ч болов
Зочин [70.29.80.254] 2020-06-27 00:42:47
Hi MONK , гуай хүмүүст энэ чинь тэгээд өнөөгийн хэцүү цагт хэрэгтэй юм уу ? хүмүүсийн амьдрал хэцүү талруугаа яваад, байна . Энэ Бурхан чинь юу хийж чаддаг юм хүмүүсийн амьдрал дордоод байхад танай хашаа сүм хийд ээр дүүргэдэг нь ямар учиртай юм Одоо хүмүүс зарим нь сонгуульд аа сэтгэгдэл хангалуун биш байна . Больж үз ЛАМ гуай
Зочин [98.253.30.34] 2020-06-26 22:42:00
Zail naad danshig naadamtaigaa. Songuuliin budlianii daraa irgediig hodoo tiish n gargaj anhaaraliig n sarnuilah neg helber uu.