Н.Наранбаатар: Малын гаралтай түүхий эдийн борлуулалт байхгүй, зах зээлгүй болчихоод байна

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ҮҮССЭН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ

-УИХ-ын Анхдугаар чуулган нээлтээ хийж, гишүүд тангарагаа өргөлөө. Шинээр сонгогдсон гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Өмнөговь аймгийн хувьд олон асуудал байна. Монгол Улсын төсвийн нэлээдгүй хувийг бүрдүүлдэг аймаг бөгөөд ирэх жилүүдэд томоохон төслүүд хэрэгжиж эхэлнэ. УИХ цар тахалтай холбогдуулан үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн асуудлыг яаралтай хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргах ёстой. Хамгийн гол нь экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, Өмнөговь аймгийн боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын ихэнхи хувь нь гарч байна. Зэсийн экспортын тал хувь нь гарч байгаа стратегийн аймаг. Өдөрт гарч буй экспортын хэмжээг хөрш оронтойгоо тохиролцож, нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хэвийн горимдоо орохын тулд хорио цээрийн дэглэмийн үед Хятадын боомтуудтай хамтран ажиллах арга хэмжээг авч, ажлаа түргэсгэх шаардлагатай.

ӨМНӨГОВЬ АЙМАГТ УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СААРСНААС БОЛЖ МАШ ОЛОН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖ БАЙНА

Зөвхөн дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс эдийн засаг хамаарч болохгүй. Томоохон төслүүдээ эхлүүлэх хэрэгтэй. Ялангуяа аж үйлдвэрийн парк, ЖДҮ гэх мэт. Малын гаралтай түүхий эд одоогоор ямар ч борлуулалт байхгүй, үнэгүй, зах зээлгүй болчихоод байна. Тийм учраас төр засгаас яаралтай бодлого гаргаж, малын гаралтай бүтээгдэхүүн буюу арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрүүдийг дэмжиж, ажлын байрыг бий болгохгүй бол иргэд ажилгүй болж байна. Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа саарснаас болж маш олон хүн ажилгүй болж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.

“Говьчуудын нэг эмзэг асуудал нь ус. Уул уурхайн томоохон аж үйлдвэрийн паркыг хөгжүүлэхдээ гүний ус хэрэглэхийг хязгаарлах ёстой”

Өмнөговь аймгийн хувьд 2020 оноос эхлэн гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах хэмжээг багасгаж байгаа. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллана. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, төрийн албаны хөрөнгө оруулалтын асуудал гэх мэт шийдвэрлэх олон асуудал байна. Түүнчлэн говийн бүс нутагт томоохон сумдууд бий болж байна. Эдгээр сумдын эмнэлэг, сургууль, цагдаагийн байгууллагын төсвийн хүрэлцээ муу байгаа. Иймд орон тоонуудыг эргэж харах, төрийн албыг цахим, шуурхай болгох дээр анхаарч ажиллана гэж бодож байна.

-Өмнөговь бол ашигт малтмал, байгалийн баялаг ихтэй аймаг. Хятадын сайтуудаар Монгол Улсын газар нутгийг зарна гэдэг мэдээллүүд явж байна. Энэ талаар мэдээлэлтэй байгаа юу?

-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсож байна. Зөвхөн Өмнөговь биш Улаанбаатар болон бусад аймгийн төвд байгаа газар, хайгуулын болон ашиглалтын лицензийг зарна гэсэн зарууд явж байна лээ. Анхдугаар чуулганы дараагаар уул уурхайн яам, ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гэх мэт холбогдох газруудад энэ асуудлыг тавихаар төлөвлөж байна.

-Чуулганы танхимд хорио цээрийн дэглэм үйлчилж байна уу?

- Хорио цээрийн дэглэмээс шалтгаалж төрийн ордонд тусгай журам үйлчилж байгаа талаар шинэ гишүүдэд сургалтын үеэр танилцуулж, зөвлөмж өгсөн. Үүний дагуу чуулганы танхимд орохдоо халуунаа хэмжүүлж, маскаа зүүсэн. Хорио цээрийн дэглэм сулрахаар хэвийн байдалдаа орох байх. Миний хувьд ард иргэддээ ажлаа үргэлж тайлагнаж ажиллах болно.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.66] 2020-07-01 22:35:22

manai uls HAA-n , ter baitugai mal aj ahuin oron uchraas HAA-n buh buteegdehuuniig zah zeeliin ergelted oruulj baij hun amiin diilenkh bolson malchdiin tudiigui, huduu oron nutag, tsaashlaad uls ornii ediin zasag saijrahad tom huchin zuil bolno.

Зочин [150.129.143.185] 2020-07-01 14:27:14

manai namiinhan odoo l medej baigaa yum uu

Гантулга [84.224.24.190] 2020-07-01 13:25:12

Ийм л байх ёстой ард түмний төлөөлөл болох гишүүн хүн. Залуу бусаддаа үлгэр жишээ болох нь таминь ээ. Энэ эрчээрээ ажилланаа хөө. Урагшаа . Амжилт хүсье. Иргэн Гантулга

Зочин [66.181.191.77] 2020-07-01 12:52:33

Shog amitan

Зочин [43.228.131.151] 2020-07-01 09:42:04

Ets Sion buteegdehuun bolgoh Uildver barih l heregtei.

Зочин [66.181.161.27] 2020-07-01 05:06:43

Наад засгийнхаа тогтоолыг хүчингүй болгохгүй юу. Арьс шир гаргахгүй ээ гээд батлачихсан байгаа биз дээ.

Zochin [61.135.190.84] 2020-07-01 04:04:25

Chi tuuhii edig hantsaaraa ergeltend oruulj chadahguirr ene chini olon ulson asuudal bithii hudlaa dongos

z [202.9.46.86] 2020-07-01 03:56:04

nam dagasan shunaluuud ard tvmen mahaaa awch diilehgui ih vnetei bolchhoood baina hoshnogoooo

Зочин [103.229.178.26] 2020-07-01 03:42:56

ажил хийх мэдлэг чадвар, боловсролгүй бол попрохгүй гээд өөр яалтай билээ ? :))

Солонгос жүжигчинтэй их төстэй юм аа. [202.131.225.53] 2020-07-01 03:36:59

Солонгосын нэг жүжигчинтэй яасан адилхан юм бэ? Тэрний дүү нь биш биз?

Зочин [64.119.21.93] 2020-07-01 01:53:27

Зов анхаармаар Зовхон хятад биш оросын сайтуудад бас Монголд газар зарна гэсэн зар яваад байна Ул ходлох хоронгийн бизнес эрхлэгч барилгын зарим кампани хувь хумуус зар тавьж байгаа бололтой Монголд лиценз эзэмшдэг хятадууд лицензээ зарж байгаа байж болно

зочин [122.201.19.99] 2020-07-01 01:20:05

Битгий ПОПроод бай чамайг ажил хий гэж УИХ гишүүн болгосон болхоос ШОУ-хий гэж болгоогүй шүү

чулуун [64.119.26.59] 2020-07-01 04:58:52

энэ Наранбаатар ПОПрох хүн биш. Аймгийн гайгүй сайн дарга. харин улс төрийн мэдрэмж, ухаарлаа сайн бодох хэрэгтэй. сөрөг хүчний хүний нэрийги хэлэхээр битгий царайгаа хувьсхийлгэж байгаарай даа. ийм байдлаа засаарай


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.