Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт үргэлжилж байна
Улсын хэмжээнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Энд 17 аймгийн 170 сумын иргэд хамрагдаж байна. Дээрх тооны аймгуудыг дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай гэж үзэн аймгуудын Эрүүл мэндийн газарт 51 мянган тун вакциныг хүргүүлээд байна.
Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил нэг гэр бүлийн 3 хүн тарваган тахлаас болж нас барсан бол Ховд аймагт энэ оны эхний халдвар энэ 7 хоногт бүртгэгдэж, суманд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тиймээс орон нутгийн иргэдийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг Зооноз өвчин судлалын Үндэсний төвөөс мэдэгдэж байна.
Дархлаажуулалтыг өмнө нь 7 дугаар сарын 16-наас эхэлж хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд нөхцөл байдлаас шалтгаалан эрт буюу 6 дугаар сарын 15-наас улсын хэмжээнд хийх болжээ. Аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд зөвлөмж хүргүүлж, вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүргийг өгөөд байна. Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж:МОНЦАМЭ
Сэтгэгдэл