ЖДҮ-ийн зээл авах 1500 ААН хүсэлтээ ирүүлжээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

ЖДҮХС-гаас олгох зээлийн эхний шатны сонгон шалгаруулалт ирэх 7 хоногт болно. Өнөөдрийн байдлаар уг сангаас зээл авахаар 1500 гаруй ААН нийт 240 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлсэн ААН-үүдийн бичиг баримтын бүрдүүлэлт, тусгай зөвшөөрлийг хянан, төрийн өндөр албан тушаалтнуудтай харилцаа, хамааралтай эсэхийг тогтоож байгааг ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.

ЖДҮХС-гаас олгох зээлийн тодорхой хэсгийг буюу 300 саяас дээш хэмжээний зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох юм. Энэ жил арилжааны 13 банкнаас 8 нь тус сангаас олгох хөрөнгийг дамжуулан зээлэх хүсэлт ирүүлснийг судалж, тус сангийн ажлын баг үнэлгээ хийж байна. Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ААН-үүдийн нэрс ирэх 7 хоногт тодорхой болно.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.98] 2020-07-01 14:29:33

Хүчээ нэгтгээл авчихна биз Ардууд авлаа юу

munkherdene [66.181.161.51] 2020-07-01 08:50:53

awsan zeelee vr dvntei ard tvmenlvv chiglensen nvdenend vzegdej gart barigdah yum hiigeeree

ган [202.72.247.58] 2020-07-01 08:50:43

ЭНЭ ЗЭЭЛИЙГ САЙН ӨГВӨЛ ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРНА ДАА.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.