16 хүртэлх насны хүүхдэд цахим тоглоомын газрууд ҮЙЛЧЛЭХГҮЙ

Aдмин / Хууль

Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг хуралдаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан.

Тус шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын А/1073 дугаар захирамж гарчээ. Мөн цахим тоглоомын газруудын баримтлах түр журмыг батлан гаргасан байна. Үйл ажиллагаагаа нээсэн цахим тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, дараах түр журмын дагуу ажиллах юм.

Захирамжид цахим тоглоомын газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, 16 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх зохицуулалтыг хийж, энэ сарын 28-ны өдрөөс үе шаттайгаар нээхийг заажээ. Мөн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.


Сэтгэгдэл

зочин [203.91.115.247] 2020-09-01 06:31:56

Хүүхдэдээ хайртай засаг дарга гарч иржээ

зочин [203.91.115.247] 2020-09-01 06:30:51

Яасан олон жилийн дараа энэ шийдвэр гарах нь вэ. Хэчнээн жил РС тоглоомын газруудын ашиг орлогыг хамгаалцгаав даа бид. Хэчнээн олон хөвгүүдээ бага жаахнаас нь гадуур хонож сургав даа

ЗОЧИН [202.126.88.51] 2020-08-31 03:51:25

МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА 18 НАС ГЭЖ НЭМЖ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ 16-18 НАС БОЛ ШИЛЖИЛТИЙН НАС УЧИР ЭНЭ ҮЕД СУРСАН ДАДАЛ ЦААШИД АМЬДРАЛД НЬ ХЭРЭГЖИХ УЧИР НАСЫГ СУНГА

Иргэн [103.26.193.193] 2020-08-31 02:04:35

18 нас хүртэлх гэж өөрчлөх хэрэгтэй байх аа. Ахлах ангийн 16 хүрсэн хүүхдүүд тоглож болохоор шийдвэр байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.