Давж заалдах шатны шүүх Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны 8 дугаар сард болсон билээ. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж буй.

Шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг гэм буруутайд тооцсон бол шүүгдэгч Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулжээ. Шүүгдэгчдийн тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байв.

Тэгвэл шүүгдэгчид давж заалдсанаар өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тэдний гомдлыг хэлэлцэж эхэллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.56] 2021-01-21 01:45:43

Мөнч их тохуурхаж байна даа биднээр. Луйвар хийсэн албан тушаалаа ашигласан бол илүү хатуу байх ёстой.

Зочин [139.5.217.82] 2021-01-20 14:50:00

Дээд шүүхийн шүүгчид чинь хэнийхээ даалгавараар яваад байна аа. Хүрэлсүхийн даалгавар уу, Элбэгдоржийн даалгавар уу? нөгөө МАНАН чинь огт арилаагүй байна даа. Мэдээж тэр хоёр луйварчин дээд шүүхийнхэнд ханатал нь мөнгө цутгасан байх л даа.

Зочин [202.126.90.36] 2021-01-20 04:14:47

Улсаас идсэн хөрөнгийг буцааж төлүүлж хүүхдийн төлөө ажилд зориулах авсан юм чинь заавал улсыг хохиролгүй болгож үйлдвэр аж ахуй барьж байгуулж ажлын байртай болгох

Зочин [192.82.76.35] 2021-01-20 01:34:30

Сонгууль өнгөрсөн одоо суллах байлгүй дээ

Зочин [103.229.122.208] 2021-01-19 09:59:50

Хятадад бол буудчихсан байгааа

Зочин [192.82.73.252] 2021-01-19 09:40:48

Гэм зэмгvй эдэнд биш Монголыг целмен дээрэмдсэн Жэнко, тvvний хамсаатан Зика нарыг шийтгээчээ!!!

Зочин [103.229.122.208] 2021-01-19 09:58:36

Хуцан биз өөдгүй дээрэмчид шүү эд хамгийн хогийн гарууд эх ороноо тонин дээрэмддэг гэсэн эрлийз хурлийз нарт эх орон гэж үгүй

Зочин [103.229.122.208] 2021-01-19 09:29:05

Улс орнооо тонон дээрэмдсэн гарууд ханахгүй юмааа

Залуу [103.229.122.208] 2021-01-19 09:17:41

Хөгшин хулгайч нар шүү

ард ьүмэн [202.126.88.150] 2021-01-19 08:34:59

хулгайч луйварчдаа улс төр албан тушаалын тохироогоор суллаад хэрэгсэхгүй болгооп эхэлсэн ш дээ манай мундаг шүүгч нар

Zochin [66.181.181.150] 2021-01-19 06:38:53

D.Erdenebat yamar ulsaas ym idchihsen bish dee. Jiliig ni buuruulah bailgui dee.

Зочин [59.153.115.10] 2021-01-19 05:03:42

Ednii idsenii hajuud solongosiin emegtei yrenhiilegj bol bol zadgai mengnii hariult tcainii menge shuu de teghed 20 n jil ed bol ulsaa zarj idjeed hedhen sar merdend suuh gej ergekt toirolt awj hewtjeed biy n muudaad emneleg yway gj jujigleed tegeed l tcagaadaad garaad irne iim huuli shuugj nar baihuu

Зочин [59.153.115.10] 2021-01-19 04:59:12

Yliin egeed l ywuul naaduuljin tcuslaad ideed barimtaar togtoogdood yl awaa biz de nanaih shig erguuleed zeelruuleed gargadag uls bgui ym da emned solongos shig shuugj nartai noloh ymsan da shud 20 s deesh jil baga idsenj er em darga tcereg gelgui shuud l yl iin zew egdeg


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.