Гашуунсухайтын хилийн боомтод Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.
Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.
Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.
Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан “УХААЛАГ ГАРЦ”-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм.
Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод ПГУ шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө
Сэтгэгдэл
ЗОЧИН-ТЗ-ын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР [122.201.22.240] 2021-09-22 02:01:55
ТОМЧУУЛЫН ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ, УХААН ҮНЭН ХҮРЭХГҮЙ БН ДАА, КОВИДИЙН ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД АВТЫН ТЕРМИНАЛААР ЭНЭ ОЛОН ЗУУН МАШИН, ЖОЛООЧ ХИЛЭЭР ОРЖ ГАРЧ ТҮВЭГ УДАЖ БАЙХЫН ОРОНД ХЯТАДЫН ГАНЦ МОД ӨРТӨӨНИЙ ХИЛРҮҮ ТУЛААД ИРЧИХСЭН ТӨМӨР ЗАМААС ХЭДХЭН КМ НАРИЙН ЦАРИГТ БООМТЫН ТӨМӨР ЗАМ ГАШУУНСУХАЙТ БООМТРУУ ТАТЧИХААД, ХЯТАДЫН ТАЛААС ЗҮТГҮҮР, ВАГОН ИРҮҮЛЭЭД 2.5 ЦАГ ТУТАМД 65 ВАГОН, ХОНОГТ 41 000тн, ЖИЛД 15 САЯ ТН ЗӨВХӨН ТЗ-аар ГАРГАНА, МӨН ЧИНГЭЛЭГ, ЗАДГАЙГААР МАШИН ТЭЭВЭР ЗЭРЭГЦЭЭ ЯВНА, ИНГЭЖ ЭНЭ БООМТООР ХАМГИЙН БАГАДАА 25-30 САЯ ТН ГАРГАНА, ШИВЭЭХҮРЭН БООМТ МӨН ЯГ АДИЛ, ХЯТАДЫН СЕХЕ ӨРТӨӨНӨӨС ХИЛД ТУЛААД ИРЧИХСЭН ТӨМӨР ЗАМААС 4 КМ БООМТЫН НАРИЙН ЦАРИГТ ГОЛ ЗАМ ШИВЭЭХҮРЭНРҮҮ БАРЬЧИХ, ЭНД ЖИЛД ХАМГИЙН БАГАДАА ИЙМ МАЯГААР 15-20 САЯ ТН ГАРГАХ БОЛОМЖ БИЙ АЖ, ЕР НЬ ЭДГЭЭР БООМТЫН ТЗ БОЛ КОРОНАГИЙН ЭНЭ ҮЕД ОЛОН ЗУУН МАШИН, ЖОЛООЧ ХИЛ ГАРЧ ОРОХГҮЙ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ МӨН, ҮҮНИЙГ ЗГ НЭН ДАРУЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ӨНӨӨГИЙН НӨГӨӨ Л КОРОНАГИЙН ХИЛИЙН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ ЦААШИД ХЭВЭЭР БАЙСААР БАЙХ БОЛНО.
zochin [103.80.211.52] 2021-09-22 01:26:49
Задгай тээвэр хийж байсан нөхдүүд хөөрхий болов оо гэж.
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [64.119.21.164] 2021-09-21 17:25:43
ОРОСЫН.ОЛОН.АНГИТ.МАФИЙН.КИНОГООР.ДАМЖИН.ӨНГРӨХ.БААЗ.ХИЙГЭЭД.ДАРУЙ.19.ЖИЛЭЭС.Ч.ИЛҮҮ.БОЛСОНБАЙНА.ЗУРАГТААР.ГАРЧ.БАЙГАА.КИНОГ.ҮЗЭЖ.БАЙХ.ҮЁД.БОЛЧИМГҮЙ.ХҮМҮҮСҮҮДИЙГ.ЗОДОЖ.ҮЗВЭЛ.АМАРХАН.БАЙНА.ИХ.АМАРХАН.АВААР.ОСОЛ.ХҮМҮҮСҮҮДИЙН.АХУЙ.АМЬДРАЛРУУ.НЭВТРЭН.ОРОХ.ЮУ.Ч.БИШ.БАЙНА.ГАЗАР.ДООРХ.ХҮМҮҮСҮҮДЭЭ.КИНО.СУВАГААР.ЗӨВ.АМИЛУУЛАХ.ХЭРЭГТЭЙ.БАЙНА.КИНО.ЛАКАДЁРИЙН.ОЛОН.УЛСЫН.АРМИЙГ.ПУТИН.ЁРӨНХИЙЛӨГЧГҮЙГЭЭР.НЭЭХИЙГ.ШААРДАЖ.БАЙНА.ЯЛАНГУЯА.МАФИЙН.ХОЛБООТОЙ.ОЛОН.АНГИТ.КИНОН.ДЭЭР.ИХ.ХЭМЖЭЭНИЙ.ДОЛАРТОЙ.ХОЛБООТОЙ.КИНОРУУ.МАШ.ОЛОН.УДАА.ХОЛБОО.ТОГТООЖ.ТУХАЙН.ГАЗАРРУУ.НЭВТРЭН.ОРООД.ДОЛАР.ХУЛГАЙЛАХ.ЯВДАЛ.ИХ.БОЛСОН.МАШ.ИХ.БОЛСОН.БАЙНА.НЭВТРЭН.ОРХОД.ЗҮС.ЦАРАЙ.ОРОС.МОНГОЛ.ӨНДӨР.НАМ.БҮДҮҮН.НАРИЙН.БОЛОХ.ЮУ.Ч.БИШ.БОЛСОН.БАЙНА.ШҮҮ..ХАТУУ.АНХААР.КАЛИСТО.ГАРИГИЙН.ИХЭРҮҮД.КИНО.ЁРТӨНЦИЙН.НЭЭЛТ.ХААЛТЫН.ХҮҮХЭДҮҮД.МӨН.БОЛОХЫГ.ҮНЭН.ЗӨВ.ТОГТООЛОО.ТЭДНИЙ.НЭР.БӨРТЭҮЖИНГҮҮД.УУР.НЬ.СПАРТАКУУД.УУРГҮЙ.ҮЁДЭЭ.МАШ.САЙХАН.ҮЗЭСГЭЛЭНТЭЙ.ШАР.НАРНЫ.НИСДЭГ.ГАРИГИЙН.НИСДЭГ.ХҮМҮҮСИЙН.ТҮҮХ.ҮНЭН.БОЛОХЫГ.ҮНЭН.ЗӨВ.ТОГТООЛОО.ААВ.ПУШКИН.ӨВӨӨ.ОРОСЫН.ХАА
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [64.119.21.164] 2021-09-21 17:06:40
ДЭЛХИЙН.БҮХ.КИНО.БҮХ.КИНОГ.УСТАГАЛД.ОРУУЛ.ДАРАА.ИНТЁРНЁТҮҮДЭЭ.ААЖИМ.ААЖИМААР.УСТГАЛД.ОРУУЛ.ДАРАА.НЬ.БҮХ.ТЁЛЁВИЗЫН.СУВАГУУДЫГ.ХААНА.ДАРАА.НЬ.БҮХ.ГАР.УТАСЫГ.АЛБАН.ХҮЧЭЭР.ХУРААЖ.УСТГАЛД.ОРУУЛ.ХАМГИЙН.СҮҮЛД.ХИЙМЭЛ.ДАГУУЛУУДЫГ.УСТГАЛД.ОРУУЛ.ХАМГЫН.АЮУЛТАЙ.КИНО.ДҮРҮҮД.АМИЛААД.МАШ.ОЛОН.ҮХЭЖ.БАЙНА.ДАЙНТАЙ.ХОЛБООТОЙ.БҮХ.КИНОГ.УСТГАЛД.ОРУУЛ.ЦӨМИЙН.ЭНЁРГТЭЙ.ХОЛБООТОЙ.БҮХ.ШИНЖЛЭХ.УХААНЫ.КИНОГ.БҮГДИЙГ.УСТГАЛД.ОРУУЛ..ХИМИЙН.БОЛОН.БАКТЁРЛОГЫН.ЦАЦРАГТ.ИДВЭХЭИЛҮҮД.ЗУРАГТ.ТЁЛЁВИЗООР.ДАМЖИЖ.ЭХЭЛЖ.ХҮМҮҮСҮҮДИЙГ.ХОРДУУЛАХ.АЮУЛТАЙ.АЛХАМ.ЭХЭЛЭЭД.ДАРУЙ.19.ЖИЛ.БОЛСОН.КИНО.ЭКРАНААР.ДАМЖИЖ.ӨӨР.ӨӨР.ГАЗАРТ.ОЧИЖ.АМЬДАРААД.БАЙЖЭЭ.16.СУРГУУЛЫН.8В.АНГИЙГ.1983.ОНД.ТӨГССӨН.16.ХУЛГААЧ.ЛУЙВАРЧИН.ТЁРОРИСТУУД.ТЁЛЁВИЗИЙН.ЭКРАН.АШИГЛАЖ.ЗУГТААГААД.ОРОС.ХЯТАДРУУ.НЭГ.НЭГ.ЦАГЫН.ХУГАЦААТАЙ.ДАМЖИН.ӨНГРӨХ.БААЗ.НЬ.ГАЗАРЫН.ГҮН.СИНЫЁ.СВЁТЛЫЁ.СЛУШАЁТ.РАДИУС.БОЛСОН.БАЙНА.КИНО.СУВАГ.АШИГЛАЖ.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯА.ХУВЦАСАА.СОЛЬЖ.ЁВРОП.ОРОС.ХҮН.БОЛЖ.ОРОСЫН.ЗАСГЫН.ГАЗАРРУУ.НЭВТЭРЧ.ОРДОГ.БАЙСАН.БАЙНА.ҮҮНИЙГ.Л.МАТРЁКС.ГЭЖ.НЭРЭЛЖ.ОНГОЦ.СОЛЬЖ.УНАХ.
а [192.82.64.215] 2021-09-21 09:47:56
Бүх юм цахимжиж байхад, дэлхий хөгжлөөс хоцорсон Монгол, ард түмнээсээ хоцрогдсон УИХ гишүүд
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ. [192.82.69.130] 2021-09-21 06:51:30
ГАШУУН.СУХАЙТ.НЬ.ХАР.ТАМХИНЫ.ОРОН.МӨН.
зочин [103.229.122.183] 2021-09-21 06:10:11
хятад зөвшөөрөл өгөх бол уу