Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай

Aдмин / Нүүр

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Оройн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.