Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Aдмин / Боловсрол

Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

-Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Иргэн [24.148.9.217] 2021-10-20 22:08:06

Энх- Амгалан сайд дандаа зөв,амьдралтай юм ярих юмаа ,Дорнод,Өмнөговь,Орхон,Дархан бүгд л дэд бүтэц нь хөгжсөн барилга байгууламж сайн шүү дээ ,нэг их сургуулийн байр ,багш нарын байр гаргачихна

Зочин [192.82.74.223] 2021-10-20 12:30:33

СУРГАЛТЫН БААЗ ОРОН БАЙР БАГШ ОЮУТНЫ БАЙР ДЭД БҮТЭЦ ДОТУУР БАЙРАА БЭЛДЭЭГҮЙ БАЙЖ . 15 ЖИЛ НЭГ Л ЮМАА ЯРИЛАА. ХААНА ХЭН Ч ОЧИХ БОЛОМЖГҮЙ ХИЙРХЭЛЭЭ БОЛИМООР


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.