Дэлхийн удирдагчид халдварт сааг устгахад 2.6 тэрбум ам.доллар зориулахаа амлажээ

Д.Тулга / Эрүүл мэнд

БЕРЛИН. /DW/. Халдварт саа өвчнийг устгах таван жилийн кампанит ажлын хүрээнд 2.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх амлалт хүлээн авлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Германы нийслэл Берлин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

ДЭМБ энэхүү санхүүжилтийг сайшаасан боловч полиомиелит буюу халдварт саа өвчнөөс ангижирсанд тооцогдож байсан орнуудад энэ онд халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнийг эш татаад, 2026 он гэхэд уг өвчнийг устгах нь амаргүй зорилт гэдгийг анхааруулсан байна.

“Халдвараас ангижраад байсан орнуудад энэ онд полио вирусний шинэ тохиолдлууд бүртгэгдсэн нь өвчнийг хаа сайгүй устгахгүй бол дэлхийн хэмжээнд дахин дэгдэж болзошгүйг сануулсан хүчтэй анхааруулга болсон” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

Халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах санаачилгын /GPEI/ хувьд хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нийт 4.8 тэрбум ам.долларын санхүүжилтийг эрэлхийлж байгаа ажээ. Эрүүл мэндийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтад улс орон, байгууллагууд амлалт өгөхөөр чуулж байгаа юм. Дээр дурдсан санхүүжилтийн тэн хагас орчим буюу 1.2 тэрбум ам.долларыг “Билл, Мелинда Гейтсийн сан” гаргахаар болжээ.

Герман улсын хувьд 72 сая ам.долларыг зориулах амлалт өгсөн байна. “Халдварт сааг хаа саагүй устгах хүртэл аюулгүй газар гэж үгүй” хэмээн Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Свенья Шульце дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

Полио вирус яагаад аюултай вэ?

Полио вирус дэлхийн 125 оронд эндемик өвчний тоонд ордог байсан ч 1988 оноос хойш олон улсын томоохон хүчин чармайлтын үр дүнд халдварын тохиолдлуудыг 99 хувиар бууруулжээ.

Уг вирус нь одоогоор зөвхөн Афганистан, Пакистанд мутацид ороогүй анхны хэлбэрээрээ тархаж байгаа ч 2022 онд Малави, Мозамбикт зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Таваас доош насны хүүхдүүд энэ вирусээр голчлон халдварладаг ба улмаар саажилт үүсгэх эрсдэлтэй.

Халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах санаачилга нь вирусийг устгах эцсийн кампанит ажлынхаа хүрээнд ирэх таван жилийн хугацаанд жилд 370 сая хүүхдийг вакцинжуулахыг зорьж байгаа ажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.