Нийтийн тээврийн автобуснуудыг цэвэрлэж ариутгалаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийлээ.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага, стандартад заасны дагуу эдгээр байгууллага тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул зэргийг арчиж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх үүрэгтэй” хэмээлээ.

Мөн хаврын цэвэрлэгээний аяны хүрээнд УБЗАА залуусын нэгдэлтэй хамтран МУБИС-ийн урд замын нүхэн гарцыг угаах ажлыг зохион байгуулсныг онцоллоо. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарсан 20,227 тонн хог хаягдлыг 914 машинаар 5000 удаагийн рейсээр тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Ингэхдээ замын түгжрэл үүсгэхгүй, ачаалал нэмэхгүй байх үүднээс хог тээврийн байгууллагын 30 хувь нь шөнийн цагаар хог тээвэрлэлтийг хийж байгааг дурдав.


Сэтгэгдэл

Zochin [122.201.31.29] 2023-03-12 23:38:05

Hudalch.

Зочин [122.201.24.33] 2023-03-12 07:19:13

Ингэж тэнэгтэхээ боль.

Зочин [202.9.41.27] 2023-03-11 00:55:14

Ene nukhriig Ikh hurliin gishuuneer songoyo! Mundag ajillaj bna

зочин [192.82.69.197] 2023-03-10 21:52:01

Нийтийн тээврийн автобуснуудын цаг нь яагаад ажилладаггүй вэ? Нийтийн тээврийн автобуснуудын жолооч нар жолоо барьж байх үедээ яагаад гар утсаараа ярьдаг вэ? Нийтийн тээврийн автобуснууд яагаад авто раллид оролцож байгаа юм шиг уралдан давхилддаг вэ? Нийтийн тээврийн автобуснууд яагаад янз бүрийн дуу, хошин шог маш чангаар толгой өвдтөл орилуулдог вэ? Нийтийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн дуу, хошин шог маш чангаар тавьдгийг/тоглуулдгыг бүрмөсөн хориглооч ээ. Нийтийн тээврийн автобуснуудаар зорчиж байгаа хүмүүс яагаад жолооч нарт бэлэн мөнгө өгдөг вэ? Нийтийн тээврийн автобуснуудад карт унших төхөөрөмж рүү ба зорчигчдын хэсэг рүү харсан хяналтын камерууд байрлуулаач ээ.

Зочин [43.242.243.111] 2023-03-10 21:22:18

Паа п а па. Ямар мундаг шинэ ажил сэдэж хийгээ вэ, Та. Энэ хүнийг Хөдөлмөрийн баатар болгоё, Ерөнхийлөгч өө.

Зочин [64.119.27.208] 2023-03-10 17:00:10

УРИН ЦАГ ИРЖ ЦАС МӨС ХАЙЛЖ БНА. ЭНЭ ТҮЦ-НҮҮДИЙН ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛГЭЖ НИЙТИЙН ЗОРЧИХ ЗАМЫГ ХААЖ ТАВЬСАН ТҮЦ-НҮҮДИЙГ ӨӨР ГАЗАР БАЙРШУУЛМААР БНА. Ж:НЬ БЗД 13 ХОРОО АМАР ЗОЧИД БУУДЛЫН ӨМНӨХ ТҮЦ-НҮҮД УТГАА АЛДСАН. ОРЧИН НЬ ЗАВААН. ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙРШУУЛСАН АЛБАН ТУШААЛ НУУД ХИЙСЭН АЖЛАА ЭРГЭН ХАРЖ АРГА ХЭМЖЭЭ АВМААР БНАА. АМАР ЗОЧИД БУУДЛЫГ БАРИГДАХАД ГОЁ БАРИЛГАТАЙ БОЛЛОО. ОРЧИН МААНЬ ГОЁ БОЛЖ БНА ГЭЭД БАЯРЛАЖ БСАН. ОДОО ТЭНД БӨӨН ТҮЦ. ОРЧИН НЬ БОХИР ЗАВААН

zochin [103.26.194.47] 2023-03-10 16:14:38

zugeer l udur bolgon hiih estoi l ajil uureg ni shde yuund ni zarlaj niited tugeej surjignedeg yum bolooo


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.