ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БАЙГАА ЗУУХНУУДЫГ ХИЙ БОЛОН ЦАХИЛГААН ХАНГАМЖИД ХОЛБОХООР СУДАЛЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нам даралтын халаалтын зуухнуудын ашиглалтын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2237 зуух байсан. Эдгээрийг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан хангамжид 47, хийн хангамжид 80-ыг холбож, сайжруулсан шахмал түлшээр 175, баяжуулсан нүүрсээр 86 зуухыг галлаж байна. Түүхий нүүрс түлж байгаа 65 зуух бий. Эдгээр нь 20 аж ахуйн нэгжид хамаардаг, Улаанбаатар хотоос алслагдсан газар байдаг. Эдгээрийг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна” гэлээ.

Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “2022 оны байдлаар 3-15 кВт-ын хүчин чадалтай, ахуйн хэрэглээний 162,552, 16-100 кВт-ын хүчин чадалтай 3751, 100 кВт-аас дээш хүчин чадалтай, усан халаалтын 353 зуух, дулааны цахилгааны зургаан станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух байна” хэмээв.


Сэтгэгдэл

"Пх!" гэээд тэгээээд чив чимээгүй болно. [59.153.112.225] 2023-04-04 11:02:41

Сураагүй юмаар оролдож байгаад хэдэн нам даралтынхаа зуухыг хэдүүлээ дэлбэлчих вий дээ. КВт-ууд чинь агаарт "Пх!" гээд л талаар нэг тараад явчина ш дээ. Хий гэдэг чинь нүүрснээс шаал өөр зүйл, монголчууд бид түүнийг ашиглаж ер сураагүй. "Пх!" гээд л дуусна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.