СУРГУУЛИЛТ ХИЙЖ БАЙСАН НИСДЭГ ТЭРЭГ УНАЖ, ОСОЛДЖЭЭ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд нисдэг тэрэг унаж, осолджээ. Тодруулбал, ОБЕГ-ын дадлага, сургуулилтын нисдэг тэрэг бэлтгэл, сургуулилалт хийж, газардах үедээ унасан байна. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нисдэг тэрэгт нисгэгч ганцаар байсан бөгөөд бэртэж, гэмтээгүй гэлээ. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа, прокурор, онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.


Сэтгэгдэл

Дагдан [202.21.111.13] 2023-05-11 10:39:54

Яасан ч хариуцлагагүй юм бэ. Бодвол үнэтэй л эд байлгүй.Сэтгэлгүй дадлагагүй нөхөд асар их хохирол гаргах юм.

Зочин [103.57.94.209] 2023-05-10 20:40:02

Шалтгааныг тогтоож байж зөвлөмж гаргана . Үүнийг зөвхөн мэргэшсэн шалгагч мөрдөгчид үнэн зөв тогтоож байж ахин осол зөрчил гарахаас сэргийлж чадна.

tusa [202.21.108.25] 2023-05-10 20:29:08

Ганц хүн дадлага сургуулилт хийнэ гэж юу байдгийн. Алдаа л гаргахгүй юу.

Зочин [103.26.194.53] 2023-05-10 20:17:46

Ослын шалгааныг Цагдаа, Прокурор, Онцгой байдлын алба тогтоодоггүй юм. Харин "Агаарын хөлгийн осол, зөрчлийг мөрдөн шалгах алба"-нд хүсэлт гаргавал шалтгааныг нь шинжлэн шалгаж тогтоогоод өгөхөөс гадна ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгдөг.

Ийм загварын вертолёт манайд олон биш байх. [66.181.160.88] 2023-05-10 15:54:06

Энэ нөгөө Францаас бил үү манайд 3-4 жилийн өмнө өгсөн цорын ганц сондгой загварын вертолёт мөн уу?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.