Зуслангийн гурван чиглэлд 15 автобус НЭМЭЛТЭЭР ЯВУУЛНА

Aдмин / Нийгэм

Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв.

Нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хувиар, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөлт хийсэн” хэмээв.


Сэтгэгдэл

zochin [66.181.179.61] 2023-05-12 14:17:12

ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГӨӨР, ТҮҮНЭЭС ТАЛ ТАЛРУУГАА ЯВДАГ АВТОБУСНЫ ТООГ ХЭД ДАХИН НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БНА. ХООРОНДОО ЯВАХ ХУГАЦАА ИХ, ХҮМҮҮС СУУХ, БУУХ ГЭЖ, АВТОБУС ДОТРОО ПИГ ДҮҮРЭН, ГИШГЭХ Ч ГАЗАРГҮЙ ЧИХЭЛДЭН БӨӨН "ДАЙН" БОЛЖ БНА, ЯЛАНГУЯА АЖИЛ ЭХЛЭХ, ТАРАХ ЦАГУУДАД БОЛ АВТОБУСААР ЯВАХАД ХЭЦҮҮ БНА ШҮҮ, НӨГӨӨ ГАДНААС ӨНДӨР ҮНЭЭР ОРУУЛЖ ИРЖ БУЙ АВТОБУСНУУД ХААНА БНА ВЭ.

ЗОЧИН [66.181.179.61] 2023-05-12 14:09:27

ХООСОН МЭДЭЭ БНА, ГОЛ НЬ ЯМАР ЧИГЛЭЛД НЭМЖ БУЙГАА ХЭЛЖ БОЛОХГҮЙ ЮУ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.