ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС МАШ ОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАСАГДСАН ТУЛ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр 2023.05.17-ны өдөр тэтгэвэр, тэтгэмж болон хүүхдийн мөнгөний асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. Тэрээр, тэтгэврийн талаар тооцоо судалгааг хийж байгаа. Нэн тэргүүнд төрийн албан хаагчид тэтгэврээс доогуур цалин авч байгаа тул уг асуудлыг шийднэ.

Дараа нь тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ. Хүүхдийн мөнгөнөөс маш олон төрийн албан хаагчид хасагдсан тул шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Эргэн сануулахад Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Харин үлдсэн 9 хувь нь боломжтой, дунджаас дээгүүр өрхөд орж байгаа тул хасагдсан. Харамсалтай нь уг 9 хувьд монголын дийлэнх хүүхэд хамрагдаад байгаа юм. Иймд төр засаг уг шийдвэрийг дахин эргэж харах шаардлага тулгараад байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.210] 2023-05-19 11:05:58

Төрийн алба хаагчидын татварын мөнгөөр олон ч тэтгэвэр, тэтгэмжийг төлдөг, бид чин шударгаар ажиллаж хөдөлмөрлөснөөрөө өндөр татвар төлнө, дээр нь хүүхдийн мөнгөнөөс хасагдана, алийн болгон ажил хийх сонирхолгүй, бэлэн халамж хүсдэг хүмүүст энэ хууль дүүрэм чинь илүү үйлчлэх ёстой гэж? Төрийн өндөрлөгүүд нь өөрсдийн хүүхдийн сургалтын зардлаа төрөөр дааглаж, шудага хөдөлмөрөөр ажиллаж байгаа иргэдэдээ татварын дарамт үзүүлж боолчлон зүтгүүлж ядуусаа тэтгэх ёстой юм бэ?

Mm [202.126.88.122] 2023-05-18 08:09:33

91% bol avaagui bga boditoor bol 60% hassan baih. Bugd l or zeel ihtei tsalin bagatai bhd oir dotnii buh humuus hasagdsan. Manaih 4 huuhedtei eej ajilgui, aav n togtmol orlogogui bair tureeslej amidarch bhd hasagdsan bodit baidal deeree iim l bn. Yaj ymar argaar ter ih orlogo mongiig gargaj ireed hasaad bgn . Mashin bol horongo bish hereglee yum , argaa barsandaa huuhdiin mongoo hasaj bga shig ail orhuud argaa baraad huuhdiin mongoo nehej bn

Оогий [202.9.40.97] 2023-05-17 22:26:50

76 гишүүнээс бусад нь авмаар л бна.

Баян 10 хувийн хүүхдийн эцэг эх нь ямар их шуналтай юм бэ? [192.82.89.33] 2023-05-17 21:07:30

Баян айлын хүүхдэд яалаа гэж мөнгө өгөх юм бэ? Аав ээж нь хангалттай мөнгө олж байгаа ш дээ. Нэмээд баян өвөө, эмээгийн мөнгө орж ирж байгаа. Нийт хүүхдийн ядахдаа 10-хан хувь нь тэтгэмж авахгүй байж болмоор юм. Монгол Улс чинь бадараа бариагүй л баймаар юм.

Зочин [203.23.49.170] 2023-05-18 11:02:45

Баян айлууд чинь НДШ төлдөггүй. Насаараа идэх мөнгөө хураачихсан, хаусанд амьдардаг, үе дамжсан баячууд НДШ юу гэж төлөх вэ. Төр ганцхан НДШ төлдөг, үлгэн салган өнөө маргаашаа аргалж байгаа хүмүүсийг энэ шалгуураар 2уулаа төрд юмуу хувийн хэвшлээс цалин авдаг л хүнийг хүүхдийн мөнгөнөөс хасаад хаяж байгаа нь их өрөөсгөл болж байна. Орон сууцны зээлтэй, зээлээ төлөөд цаана нь яаж амьдрах вэ гэсэн хүмүүсийг хассан.Тэхээр төр ажлаа хөрсөн дээрээ бууж хийж чадахгүй, иргэнийхээ амьжиргааг бодитоор огт гаргаж чадахгүй байна.

Зочин [202.126.88.94] 2023-05-18 00:05:35

Тэр 9% баян айл биш жирийн ардын хүүхэд зөндөө орсон бгаа даа☝️ жишээ нь би тэтгэврийн хөгшин, нөхөр огт ажилгүй хүүгээ их сургуульд сургаж бна, 10 настай охин маань хүүхдийн мөнгөнөөс хасагдсан . Энэ тэгээд шударга үйл мөн бол бга уу дааап☝️

Зочин [202.9.40.97] 2023-05-17 22:25:31

Баячууд нь өөрсдөө авахгүй байхаар тохируулах хэрэгтэй шд.Байртай машинтай болгон баян биш л баймаар юм.

Зочин [66.181.161.21] 2023-05-17 20:27:47

Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг өгөх хэрэгтэй. Хүүхдийг ялгадаг арчаагүй төр

Зочин [64.119.27.127] 2023-05-17 17:43:46

Хүүхдээ хүртэл ялгадаг арчаагүй төр

Зочин [192.82.85.208] 2023-05-17 16:48:38

Үндсэн хуулиа уландаа гишигсэн арчаагүй төр

Бат [66.181.161.120] 2023-05-17 16:05:26

Үндсэн хуульд хүүхдийг ялгаварлахгүй гэсэн бга шүү.. Бүх хүүхдэд тэгш олгоочээ... Гэр бүлээ сонгож төрдгүй биздээ... Арчаагүй засаг

Иргэн [139.5.216.225] 2023-05-17 15:32:16

Хүүхдүүд бас Төрийн албан хаагчаар ажилладаг болсон юм уу? Гарчигаа нэг хар даа. Ийм юмнууд яаж сэтгүүлч хийсэн болж явдаг юм бэ?

Зочин [192.82.72.196] 2023-05-17 15:24:24

бүх хүүхдүүдэд өгөөчээ хүүхэд ялгаварлахаа болиочээ

зочин [202.9.40.168] 2023-05-17 15:21:42

бүгдэд нь өгөөч хэдхэн халтар төгрөг 100000 гэдэг бол инээдтэй тоо шүү ,,,,,,,,,гадаад орнуудаас ичих хэрэгтэй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.