МҮЭХ: Даатгуулагчдад хүндрэл учруулж буй дүрэм журмыг өөрчилж, эмнэлгийн үйлчилгээнд хяналт үнэлгээ хийнэ

Aдмин / Нийгэм

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн төсөл, 2025-2026 оны төсвийн төсөөллийг танилцуулж, ЭМД-ын сангийн орлого, зарлагын 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгч, Үндэсний зөвлөлийн гишүүдийн асуултад хариулж, санал солилцлоо.

МҮЭХ-ны ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, эмч эмнэлэгийн ажилчид мөнгө олох үүрэгтэй хүмүүс биш юм. Тэд өвчтөнөө сэтгэл тайван чанартай үзэж, эмчлэх үүрэгтэй. Гүйцэтгэл санхүүжилт нэрийн дор олон хүн үзэж, их санхүүжилт олохыг эмнэлэгийн ажилчдаас шахаж, эрсдэл рүү түлхэж болохгүй.

Нөгөө талаар үйлчлүүлэгчдийг мөнгө гэж харж, шаардлагагүй үзлэг, шинжилгээ эмчилгээ хийх гэж уралдацгаадаг зам руу орвол Тогтолцоо нурна. Анхан шат, өрх, сум санхүүжилтээ авахын тулд нэн яаралтай тусламж хэрэгтэй өвчтнүүдийг ээрч, цаг хугацаа алдах, хүндрүүлэх нөхцөлд хүргэж болохгүй гэдгийг онцлон анхааруулав.

Ирэх онд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж, эмнэлзүйн хувьд үр дүн багатай хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ болон давхардсан оношилгоо, шинжилгээг бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, сангийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган тусламж, үйлчилгээний үнэ тогтоох үйл явцыг өртгийн тооцоонд үндэслэн хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана хэмээн холбогдох албаныхан ярьж байна.

Түүнчлэн даатгуулагчийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэн, эрүүл мэндийн байгууллагуудад тусламж, үйлчилгээний чанарыг эрхэмлэх гэрээлэлт хийж, тогтмол хяналт тавьж ажиллахаас гадна даатгуулагчдад эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, мөн олон улсын эмнэлзүйн удирдамжийн платформын ашиглалтыг сайжруулах зорилт тавьж , даатгуулагчдыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгийн багц үзлэгт хамрагдах даатгуулагчдын тоог нэмэгдүүлэхийг ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа анхаарч ажилласан гэдгийг ЭМДҮЗ-ийн гишүүдэд танилцуулсан.

Эх сурвалж: МҮЭХ


Сэтгэгдэл

Хан [101.176.213.112] 2023-08-22 12:52:06

Хөнгөлөлтэй эмийн сангууд ихэнх нь хөнгөлөлтэй эм дууссан гэдэг шалтгаанаар өгдөггүй ш дээ Улсаас үнэгүй олгох эмийг ч мөн адил өгөхгүй За тэгвэл мөнгөөр авар болохоор өгдөг ийм байж бодох уу

Иргэн [59.153.115.137] 2023-08-18 09:00:49

Зөвхөн эмнэлгүүд ч биш эмийн сангууд даатгалын хөнгөлөлтөөр эм авах гэхээр зарим нь дургүйцээд өөр эмийн сангаас ав гээд байх юм.Ийм газруудыг торгох хэрэгтэй!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.