СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ ХАНШ ИРГЭДИЙН ХУВЬД АСУУДАЛ ХЭВЭЭР Л БАЙНА

Aдмин / Нийгэм

Жил бүр үнэ нь тодорхой хувиар нэмэгдэж хэрэглэгчдийн уур бухимдлыг бардаг сурагчийн дүрэмт хувцасны асуудал энэ жил ч хэл амгүй өнгөрч чадахгүй бололтой. Урьдчилсан захиалгуудын дундаж үнийг ажиглахад цамц, өмд, юубка гэх мэтийг багцлан авч үзвэл 250 гаруй мянган төгрөгт дундчилж болохоор ч энэ нь хичээлийн хэрэгслийг бүрэн хангах хэмжээний үнэ биш бөгөөд зах зээлийн чадамжийн хувьд хэтэрхий хөөрөгдсөн огцом үнэ болж мэдрэгдэх нь.

Сарын цалингаа тэр чигээр нь ганцхан хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл хувцаст бүрэн зарцуулчих юм бол дараа сардаа хэрхэн амь зуух арга тун ховордох хэмжээнд очсон нь маргашгүй асуудал.

Энэ харилцааг шударгаар зохицуулж хэрэглэгч, үйлдвэрлэгчийн тэнцвэртэй харилцааг хамгаалж үлдэх ёстой ШӨХТГ даанч байн байн даргаа сольдог үе үе шийдвэрээ гаргац буцааж цуцалдаг тогтворгүй нь дэндсэн байгууллага тул найдах найдлага бараг тасарчээ.

ASU.mn сайтад : Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ. Хяналт шалгалтын ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм.

Уг хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулна. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллана… гэжээ.

Харин MNB тв-ийн мэдээгээр өмнөх жилийнхээс сурагчийн дүрэмт хувцас 2-39 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дотоодын үйлдвэрүүдээс гадна өмнөд хөршөөс ч оруулж ирдэг. Хэрэглэгчдийн хувьд үнэ тогтворгүй ч дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцас худалдан авахыг илүүд үзсэний хэрээр Монгол үйлдвэрүүд чанараа сайжруулж байна гэлээ.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.161] 2023-08-22 00:38:56

Монгол үйлдвэрүүд хэтэрхий үнэтэй зарах юмаа урдаас оруулж ирж байгаа форм 60к гэж байхад Монгол үйлдвэрт хийсэн форм 190к гэж байх шиг бас арай л харьцангуй зарах юмаа.

Зочин [66.181.182.194] 2023-08-18 17:17:16

Чааваас, Монголын улс төрчид ба төрийн албан хаагчид оёдолчин хийдэг хамаатнуудаа тэжээдэг юм. Баруун Европ ба АНУ-ын арван жилийн сургуулиудад сурагчид нь жирийн хувцаснуудыг өмсдөг шүү дээ.

Nuutshan [202.55.188.120] 2023-08-18 09:30:37

Rail denduu Yuma hoyroos durwun huuhedtei ail yaah yum bljino


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.