АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 5.8 ХУВЬ БОЛЖ БУУРЧЭЭ

Aдмин / Нийгэм

Энэ оны эхний хагас жилийн байдлаар ажилгүйдлийн түвшин 5.8 хувь болж буурчээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 6.6 хувь байв.

Ажиллах хүчний судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 4.6 мянгаар буурч, өмнөх улирлаас 49 мянгаар өссөн байна.

Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 896 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 25 мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 25 мянга нь боломжит ажиллах хүч, 71 мянга нь ажилгүй хүн, 6.4 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 47 мянгаар, өмнөх улирлаас 12 мянган хүнээр буурсан байна. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 28 мянгаар, өмнөх улирлаас 7.9 мянгаар буурсан байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 25-34, 40-54 насны бүлэгт 2.0-7.9мянгаар, өмнөх улирлаас 30-64насны бүлэгт 0.2-3.4мянгаарбуурсан нь голлон нөлөөлжээ.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 19 мянгаар, өмнөх улирлаас 5.8 мянгаар буурсан байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс буурахад 20-44, 50-с дээш насны бүлэгт 0.7-5.3 мянгаар буурсан нь, өмнөх улирлаас буурахад 25-44 насны бүлэгт 8.4 мянгаар, 50-59 насны бүлэгт 2.2 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Ажиллагчдыг эдийн засгийн салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулахад, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 14мянгаарбуур ч, боловсролын салбарт 21 мянгаар өссөн байна. Харин өмнөх улиралтай харьцуулахад,хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын ажиллагчид 11.1 мянгаар, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын ажиллагчид 10.4 мянгаар буурч, барилгын салбарт 21.6 мянгаар, боловсролын салбарт 12.9 мянгаар, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбар т 12. 6 (25.2%) мянгаар өссөн байна.

Ажиллагчдыг эдийн засгийн салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулахад,

  • Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 14 мянгаар буурч,
  • Боловсролын салбарт 21 мянгаар өссөн байна.

Харин өмнөх улиралтай харьцуулахад, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын ажиллагчид 11 мянгаар, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын ажиллагчид 10.4 мянгаар буурч, барилгын салбарт 22 мянгаар, боловсролын салбарт 12.9 мянгаар, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 12. 6 мянгаар өссөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.