НИЙСЛЭЛД 642 БАРИЛГЫН ЭРХИЙГ ЦУЦАЛНА

Aдмин / Нийгэм

Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар НЗДТГ-аас өнөөдөр /2023.08.18/ мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР "Бид судалгаа, шинжлэх ухааны тооцоолол дээр суурилж ажлаа хийж байна. Яг одоогоор 2294852 га талбай барилга байгууламжийн санд бүртгэлтэй байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 1642 барилга баригдвал машин зөрөх битгий хэл хүн явах ч зайгүй болно. Тиймээс 2016 он хүртэлх төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож байна. Хот байгуулалтын тухай хуулиар ногоон байгууламж 30 хувь, барилгажих талбай 70 хувь байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо цементэн хэсэг гээд байгаа. Хуулийн дагуу энэ хэсэгт аж ахуй нэгжүүд барилгажилт, ногоон байгууламжийг хийсэн. Хуульд тусгасан төлөвлөлтөөр аж ахуй нэгжүүд барилга барьж байгаа учир бурууг хувийн хэвшил рүү шууд өгч болохгүй.

Цаашид газар олголт, гудамж зам талбай талбай, авто зогсоол зэргийг стандартын дагуу шийдвэрлэж ажиллах шаардлагатай" гэв.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.115.137] 2023-08-18 22:34:08

Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байна даа!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.