ТӨРД БҮРТГЭЛТЭЙ СУУДЛЫН БОЛОН АЧААНЫ МАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ДЭВСГЭР ӨНГИЙГ СОЛИНО

Aдмин / Нийгэм

Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг хөх өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг.

Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй. ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол Даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна. Төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг хөх өнгийн дэвсгэртэй болгох юм" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.222] 2023-08-21 18:30:53

Социализмын үед дарга сайд нарын автомашины дугаарыг улаан өнгөөр ялгаж байсан, дараа нь УБЗ дугаартай болцгоосон, дараа нь С.Баяр гуай УБҮ болгосон, одоо хөх суурьтай дугаартай болох гэнэ, эдгээр нь ямар учиртай вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр энэ бүхнийг санхүүжүүлэн хийх байх даа? ХАЙРАН МӨНГӨ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.