Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү!

Aдмин / Нийгэм

2023-2024 оны хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гэж буй асран хамгаалагчдад зориулан дараах мэдээллийг бэлтгэлээ. Бид “Хархорин”, “Оргил” худалдааны төвийн үзэсгэлэн худалдааны хичээлийн хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үнэ ямар байгааг судаллаа. Бидний очсон эхний газар бол “Хархорин” зах байсан юм. Энд өргөн сонголттой хямд бөгөөд бичиг хэргийн тасаг нь үйлчлүүлэгчид нь олоход амар цэгцтэй хоёр давхарт л гэхэд бичиг хэргийн бүх хэрэгсэл, гурав дахь давхарт нь сурагчийн дүрэмт болон биеийн тамирын хувцас хэрэгсэл цүнх гэх мэтээр ангилсан байв.

Тэд бичиг хэргийн бараагаа БНХАУ, ОХУ, Герман, БНСУ зэрэг улсаас татан авч ирж байна. “Хархорин” зах дээр дотоодын үйлдвэрийн буюу “Улаанбаатар” принт болон ОХУ-ын дэвтрүүд ихэвчлэн боруулагдаж байна. Тус зах зарим үзэсгэлэн худалдааны ханшаас 50-100 төгрөгөөр хямд үнэтэйгээр дэвтрээ зарж байв. “Хархорин” захад худалдаа хийж буй иргэд “Цүнх, үзэг балны сав, дэвтэр бусад жижиг хэрэгслүүд бусад газрыг бодвол арай хямд байгаа” тухай бидэнд ярьж байсан юм.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн О.Анужин энэ жил нэгдүгээр ангид элсэн орох сурагчийн хичээлийн хэрэгслийг цуглуулж байхтай таарсан юм. Тэрээр “Нэгдүгээр ангид орж буй хүүхдийн цүнх, түүн дотор байх ёстой бүх хэрэгслийг цуглуулахад 180 гаруй мянган төгрөг мөн үүн дээр нэмээд дүрэмт хувцас, ботинкыг 300 гаруй мянгаар худалдан авсан бөгөөд нийтдээ 500-гаад мянган төгрөгийг зарцуулаад байна. Одоо дахиад биеийн тамирын хувцас, пүүз худалдан авахад хичнээн төгрөг орохыг мэдэхгүй л байна” гэж бидэнд хуучиллаа.

Мөн “Хархорин” захад дотоодын үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцасны худалдаа байхгүй байсан юм. Харин хятад улсад захиалгаар оёсон “Ганзүү” компанийн сурагчийн дүрэмт хувцас лангуу бүр дээр дэлгээтэй байв. Тус дүрэмт хувцас 80-140000 төгрөгний ханштай буюу үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны үнээс даруй 20 000-70000 төгрөгийн хямд байв.

“Хархорин” захад худалдаалагдаж буй Ганзүү компанийн буюу хятадад үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас үнийн хувьд бага анги 84000-89000, дунд анги 105000, ахлах анги 135 000-145 000 гэсэн ханштай байгаа бөгөөд өмнөх жилтэй харьцуулбал таван мянган төгрөгөөр л нэмэгдсэн гэж хэлж байв.

Тус захад үндэсний үйлдвэрлэгчдын дүрэмт хувцас яагаад худалдаалахгүй байгаа талаар худалдаачдаас тодруулахад “дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцас чанар, материалын хувьд муу, хятадад үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцаснаас үнийн хувьд өндөр учраас иргэд аль хямдыг сонгож байгаа учраас худалдан авагчгүй болж татан буугддаг” гэдгийг хэлж байв.

“Хархорин” захад хичээлийн зарим хэрэгсэл ийм ханштай байв.

Төрөл

Дэвтэр болон жижиг хэрэгслүүд

Үнэ ханш

1

А5 хэмжээ/улаанбаатар принт/

12 хуудас

24 хуудас

36 хуудас

48 хуудас

96 хуудас

350 төгрөг

700

900

1600

2500

Зургийн дэвтэр

12 хуудас

1500-1800

2

Өнгийн цаас /нугалбарын цаас/

2500-4500

3

Үзгэн бал

Нэг ширхэг

300-6000

4

Өнгийн харандаа

1500-30 000

5

Шугам

15-20см

1000-с дээш

6

Цавуу

8-граммаас дээш

800-с дээш

7

Үзүүрлэгч, баллуур

1 ширхэг

200-5000

Нэгдүгээр ангид элсэх хүүхдэд гар зүгшрүүлэх зорилгоор ховилтоо дэвтрийн хэрэгцээ ихтэй байдаг бөгөөд эцэг эхчүүд нэмэлтээр ховилтоо дэвтрийг ихээр авч байх юм. Тус дэвтэр нь 12 000 төгрөгийн үнэтэй байна.

“Хархорин” захад хятад, орос болон солонгос цүнхнүүд материал, чанар хийц, загвараасаа хамаараад 40 000-150 000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна.

Бидний дараагийн очсон газар “Оргил” худалдааны төвийн “Хичээл орлоо” үзэсгэлэн худалдаа байв.

“Оргил” худалдааны төвийн хороолол дахь салбарын худалдааны зөвлөх н.Күнсулу “Бид захын үнээс хямд үнэтэйгээр, бараа болгоноо бөөний үнээр өгч байгаа” гэж ярилаа. Энд Хятад, Малайз, Герман, Польш зэрэг цүнх, үзэг балны сав, дэвтэр тэргүүтэй хичээлийн хэрэгсэл зарагдаж байв. Тус худалдааны төвд хятад дэвтэр хамгийн хямд үнэтэй худалдаалагдаж байх юм.

Оргил худалдааны төвд зарж буй дэвтэр, цүнх 3 жилийн өмнөх үнээрээ зарагдаж байгааг онцлон хэлж байв.

Тухайлбал, хятад болон малайзаас орж ирсэн импортын дэвтэр “Оргил” худалдааны төвд ийм ханштай байв.

Төрөл

Дэвтэр

Үнэ ханш

1

А5 хэмжээ

12 хуудас

12 хуудас /зурагтай/

48 хуудас

60 хуудас

80 хуудас

96 хуудас

32 хуудас/хятад/

48 хуудас /хятад/

60 хуудас /хятад/

96 хуудас /хятад/

290 төгрөг

380 төгрөг

930 төгрөг

1150 төгрөг

1450 төгрөг

1700 төгрөг

550 төгрөг

650 төгрөг

750 төгрөг

1050 төгрөг

2

А4 хэмжээ

32 хуудас

48 хуудас

60 хуудас

80 хуудас

96 хуудас

1250 төгрөг

1700 төгрөг

2000 төгрөг

2600 төгрөг

3000 төгрөг

3

Зургийн дэвтэр

24 хуудас

50 хуудас

3080 төгрөг

6150 төгрөг

4

Бичгийн цаас

Copy expert 70 грамм C3970

Copy expert 80 грамм C3980

Paper one 70 грамм

Paper one 80 грамм

13 000 төгрөг

14 500 төгрөг

13 000 төгрөг

15 000 төгрөг

5

Үзгэн бал

1 ширхэг

670-20 000

6

Харандаа

Өнгө, тоо, ширхэгээсээ хамаараад

2640-20 000

7

Шугам

1 ширхэг

800-2000

8

Пинал

1 ширхэг

2300-27500

9

Барималын шавар

Өнгө, тоо, ширхэгээсээ хамаараад

2500-6000

10

Цавуу

Граммаас шалтгаалаад

500-1600

11

Фламастр

Өнгө, тоо ширхэгээсээ хамаараад

5 000-с дээш

12

А1 ватум цаас

1 ширхэг

1350 төгрөг

12

Дэвтрийн хавтас

1 ширхэг

70 төгрөг

Чанар, материал, загвар хийцээс хамаараад “Оргил” худалдааны төвд Хятад цүнх 30 000-80 000 төгрөгийн үнэтэй байгаа бол Герман цүнх 200 000-235 000 Польш цүнх 100 000-130 000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байв. Жишээлбэл, 235 мянган төгрөгийн үнэтэй герман цүнх нь нэг килограммын жинтэй нурууны хамгаалалттай бөгөөд, өнгийн харандаа баллуур, шугамтай пинал, хувцасны уут, мөн хоолны сав багтсан байх аж.

Энэ жилийн хувьд дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцасыг захуудаар худалдаалахгүй байгаа бөгөөд тусгай цэгүүд гарган худалдаалж байгаа аж. Үнэ ханшийн хувьд "Батзүү ХХК"-ийн "сурагчийн дүрэмт хувцасны үнэ “Шилмэл загвар” болон “Өүлэн менч” ХХК-ийн үнээс 4000-2000 төгрөгөөр хямд байна.

Үндэсний үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцасыг чанарын шаардлага хангасан химийн хорт бодисын агууламжгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт, хөгжилтөд саад болохооргүй, агаар салхи нэвтрүүлэх, биед харшил өгөхгүй зэрэг сайн чанарын материалаар хийгдсэн гэдгээрээ онцлогтой байгаа тухай худалдааны зөвлөхүүд нь бидэнд ярьж байсан юм.

Үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас нийслэл болон орон нутагт худалдаалж буй цэгүүд болон үнэ ханшийн мэдээллийг уншигч та бүхэнд хүргэе.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “БАТЗҮҮ” ХХК-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ ИЙМ БАЙНА.

Бага анги /1-5/

Эмэгтэй сарафанчик (битүү энгэртэй XXS, XS) 59900₮
Эмэгтэй сарафанчик (задгай энгэртэй) 74000₮
Эрэгтэй хүрэм 75000₮
Эрэгтэй өмд 45000₮

Дунд анги /6-9/

Эмэгтэй захгүй пиджак 85000₮
Эмэгтэй юбка 53000₮
эрэгтэй хүрэм 85000₮
Эрэгтэй өмд 56000₮

Ахлах анги /10-12/

Эмэгтэй пиджак 100000₮
Эмэгтэй саарал юбка 55000₮
Эрэгтэй пиджак 115000₮
Эрэгтэй саарал өмд 61000₮

Цамц

Хэмжээ 28-34 28000₮
Хэмжээ 35-38 35000₮
Хэмжээ 39-40 38000₮
Хэмжээ 39-42 40000₮

Зангиа

Бага анги эмэгтэй 4000₮, эрэгтэй 4500₮
Дунд, ахлах анги 6000₮

“БАТЗҮҮ” ХХК-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ДАРААХ ЦЭГҮҮДЭЭР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА.

  1. Өөрийн үйлдвэрийн байранд буюу алтан орд цогцолборын 4 давхар
    2. Дүнжингарав худалдааны төв 246 лангуу
    3. Улсын их дэлгүүрийн урд үзэсгэлэн худалдаа цирк талруу Батзүү асар
    4. Хархорины гүүрний урд хархорин хороолол 55/15 байрны гадна
    5. 3,4-р хороолол оргил худалдааны төв
    6. Нарны хороолол сод номын дэлгүүр

ОРОН НУТГИЙН САЛБАР:

  1. Багануур хот
  2. Замын-Үүд
  3. Эрдэнэт хот

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ШИЛМЭЛ ЗАГВАР” ХХК-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ

БАГА АНГИ /эрэгтэй/

Хүрэм – 78 000 төгрөг
Өмд – 49 000 төгрөг
Цамц – 34 000 төгрөг
Зангиа – 6000 төгрөг

БАГА АНГИ /эмэгтэй/

Сарафан – 78 000 төгрөг
Цамц – 34 000 төгрөг
Зангиа – 6000 төгрөг

ДУНД АНГИ /эрэгтэй/

Хүрэм – 95 000 төгрөг
Өмд – 60 000 төгрөг
Цамц – 37 000 төгрөг
Зангиа – 9000 төгрөг

ДУНД АНГИ /эмэгтэй/

Хүрэм – 95 000 төгрөг
Юбка – 56 000 төгрөг
Сорочка – 37 000 төгрөг
Зангиа – 9000 төгрөг

АХЛАХ АНГИ /эрэгтэй/

Хүрэм – 120 мянган төгрөг
Өмд – 65 мянган төгрөг
Сорочка – 40 мянган төгрөг
Зангиа – 9000 төгрөг

АХЛАХ АНГИ /эмэгтэй/

Эм пиджак – 108 000 төгрөг
Юбка шорт – 62 000 төгрөг
Юбка – 58 000 төгрөг
Сорочка – 40 000 төгрөг

Зангиа - 9000 төгрөгийн үнэтэй байна.

“ШИЛМЭЛ ЗАГВАР” ХХК-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ХУДАЛДААЛЖ БУЙ БАЙРШЛУУД:

  1. Улаанбаатар хотод Баруун дөрвөн зам Голомт хотхон “Шилмэл загвар” төв
    2. Дүнжингарав худалдааны төв “Үзэсгэлэн худалдаа” /зүүн хойд талд/
    3. Баялаг ундраа худалдааны төв 2 давхарт
    4. 3,4-р хороолол “Өргөө кино театрын”-ын надна талбайн үзэсгэлэн худалдаа
    6. 3,4-р хороолол Ахуй үйлчилгээний ордны гадна талбайн үзэсгэлэн худалдаа

Орон нутгийн салбар:

  1. Дархан хот Хүмүүнлэгийн сургуулийн гадна талбай
  2. Дорнод аймаг Чойбалсан хот Ардчилсан намын байрны гадна талбай

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ӨҮЛЭН МЕНЧ” ХХК-ИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ҮНИЙН ХУВЬД ИЙМ БАЙНА.

БАГА АНГИ /эрэгтэй/

Хүрэм – 76 000 төгрөг

Өмд – 47 000 төгрөг
Сорочка – 30 000 төгрөг
Зангиа – 5000 төгрөг

БАГА АНГИ /эмэгтэй/

Сарафан – 76 000 төгрөг
Сорочка – 30 000 төгрөг
Зангиа – 5000 төгрөг

ДУНД АНГИ /эрэгтэй/

Хүрэм- 93 000 төгрөг
Өмд – 58 000 төгрөг
Сорочка – 33 000 төгрөг
Зангиа – 7000 төгрөг

ДУНД АНГИ /эмэгтэй/

Хүрэм – 93 000 төгрөг
Юбка – 53 000 төгрөг
Сорочка – 33 000 төгрөг
Зангиа – 7000 төгрөг

АХЛАХ АНГИ /эрэгтэй/

Хүрэм – 118 000 төгрөг
Өмд – 63 000 төгрөг
Сорочка – 36 000 төгрөг
Зангиа – 8000 төгрөг

АХЛАХ АНГИ /эмэгтэй/

Хүрэм – 106 000 төгрөг
Юбка – 56 000 төгрөг
Сорочка – 36 000 төгрөг
Зангиа – 8000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа ирэх есдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.