ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯАГААД ДЭМЖИГДДЭГГҮЙ ВЭ

Aдмин / Нийгэм

Эдийн засгийн зарчмаар бол дотооддоо үйлдвэрлэл эрхэлж чадсан улс орон хүчирхэг, бие даасан байдлаа удаан хадгалж түүхэнд үлддэг. Харин аль ч талаараа бусдаас хараат байдлаасаа гарахгүй бэлэнчлэх сэтгэлгээнд ууссаар байвал ямар ч үндэстэн дархлаагаа алдаж сулрах, аяндаа мөхөж уусах нөхцөл нь бүрддэг. Монгол Улс өмнөд хөршөөсөө эдийн засгийн хэт хараад байдалд чамгүй хугацааг өнгөрүүлжээ.

Мөн хойд хөршөөсөө түлш, эрчим хүчний хамааралтай. Товчхондоо бидэнд тусгаар тогтнолоо эдийн засгийн хувьд дархлаажууллаа гэх юу ч бий болгож хараахан чадахгүй байна.

Иймд ядуурал, үнийн өсөлт, авлигын зах замбараагүй, хууль хүчний хяналтгүй байдлыг цогцоор нь эрүүлшүүлэх бодлого Монгол улсад нэн түрүүнд хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл дэмжих бодлого суурь нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг цогцоор нь дэмжих, татвар, зээл тусламжийн хөнгөлөлт үзүүлэх гэж тун энгийн товч тодорхой ойлгож болно. Төр өөрөө бодлогоо алдаж гадаадын өөртөө хамааруулах нөлөөлөлд хүлцэн дагаж болохгүй.

Д.Энхбат


Сэтгэгдэл

зочин [103.212.117.219] 2023-08-24 15:23:00

дотоод нэртэй үнийн гамшиг

123 [112.72.9.234] 2023-08-24 12:31:13

Буруу. Манайд үндэсний үйлдвэрлэл гэж 1000 орилоод нэмэргүй, үйлдвэрлэгч орнууд технологтйн хувьд гүйцэх боломжгүй болсон. Одоо нэмэгдээд интернэтийн ачаар захиалга тээвэр маш хурдтай болсон, цаашдаа улам хөгжих байх. Үйлдвэрлэгч орнууд 1-рт хүн ам зах зээлийн хувьд хэд дахин том учраас хөгжих боломж их байсан, манайд бол хүнснээс бусад бараа 3 сая хүн дотроо ч хөгжиж чадахгүй дампуурдаг. 2-рт ажиллах хүчний хомсдол гэж юм алга. Монголд бараа үнэтэй байхаас өөр аргагүй, юм үйлдвэрлэхэд оролцох ажиллах хүч байхгүй. Энд ингэж байхаар гадаад явъя, эсвэл зүгээр малаа маалая гэх сонголт байгаа учраас үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж үнэндээ байхгүй. Хувцас хийлээ гэхэд даавуу гаднаас утас гаднаа, будаг гаднаас. Эвлүүлж оёсон болоон үндэсний үйлдвэр гэж зарлах зарим нь бүр бэлэн бүтээгдэхүүнийг нь авчраад л шошго наагаад нэр хадаад зарж байна. Дүр эсгэлт л болохоос 1 цамц бүтэх бүх материалыг цоо шинээр үйлдвэрлэх тийм чадалтай үйлдвэр манайд хөгжих боломжгүй ээ.

Зочин [192.82.65.88] 2023-08-23 10:40:00

Ямар ард түмэн байна, тийм удирдагч сонгогдоно. Бид өөрсдөө сонгосон, сонголтын үр дүнгээ хүртэж байгаа. Одоо ний олноороо өөрсдөө сэхээрч, нам ярьсан биш, газар шороогоо, өв соёл, ард түмнээ гэсэн хүнийг сонгох, өөрсдөө дор бүрнээ зөв байх хэрэгтэй байна. Эдийн төлөө уралдаж байж хамаг эрх, газар нутгаа тавиад тууж байгаагаа ойлгох болжээ.

Зочин [203.98.76.249] 2023-08-23 09:44:48

хүн ард аваад дэмжээд хөл дээр нь гаргаад ирэхээрээ л чанаргүй хулхи бузар болоод ирдэг л дээ. хоол гэхэд хамгийн ойрын хамгийн элбэг жишээ байна.

Зочин [139.5.219.117] 2023-08-21 21:48:16

дэмжье гээд сэтгэл байвч бэл хүрэхгүй юмаа зах зээлийн жам юмдаа

Зочин [202.55.188.84] 2023-08-22 08:08:40

Энэ одоо хэний бөгсний алчуур хэний өмнөөс хуцна вэ 3хан сая монголыг үйлдвэржүүлэх 1000хувийн боломж мөнгө бдаг юм наад зах нь зэсийн баяжмалын 50хан хувийг эндээ боловсруулж ангижруулахад манай дотоодын нийт бүтээгдхүүн 12дахин өсч 150к ажлын байр бий болно 47 орчим төрлийн барилга хими металлургийн үндсэн бүтээгдхүүн гарна хөрөнгө босгоход хамгийн найдвартай төсөл ч түүхийгээр нь зөөх сонирхолтой

Зочин [202.9.46.57] 2023-08-21 20:17:18

Монголын мал өсөх тусам түүхий эд нь үнэгүйдэнэ.Мал шигээ сэтгэдэг толгойтнууд олширох тутамд та биднийг сорох шимэгчлэх нам ,тэднийг дагасан нохойнууд улам бүр хөлжиж ,бидний үр хүүхдийг боолчилж ,эх орон газар шороо ч үгүй болно . 40 мянган шоучид Татарыг үзэж байхаар талбай дээрнээ ганц удаа ирээд жагсахад л ирээдүйгээ өөрчилж чадах байлаа.

Зочин [139.5.219.103] 2023-08-21 19:55:43

Манайхан дөнгөж суржийгаа болохоор хөлдүүдүү байна дэээ. Юмыг ядаж төгс хийхгүй гэхэд дөхүүлж баймаар байгаа юм. Буузаа ч олигтой хийж чадахгүй бөөн хальс холтос гөшин хүн хахаж үхмээр, күүхэд бол пологтмоор, залуу хүн жажлаад гүлдийж залгидаг заваандуу бууз дэлгүүрээр л дүүрэн байхиймдаа

Зочин [59.153.114.139] 2023-08-21 17:17:27

Монголд үйлдвэрлэсэн бүх юм , монголд ургасан бүх ногоо гадаадаас импортлогдсон бүхнээс олон дахин үнэтэй байхаар хэн тэднийг дэмжих вэ дээ

Зочин [59.153.114.43] 2023-08-24 07:24:19

Яг зөв

Зочин [103.212.119.214] 2023-08-21 16:52:15

үндэсэий үйлдвэрлэлээс хамгийн хэрэггүй үйлдвэрлэл нь эмийн үйлдвэрүүд юм,гаргаж буй эмүүд нь чанаргүй өвчин эдгээж чаддаггүй хятадаас оруулж ирж савладаг маш муу эмнүүд бх юм,ард түмнээ боддог төр засаг гэж бн уу,оросын эмнүүд бүүр бхгүй болсон үүнийг зоригтой өөрчлөх хэрэгтэй бн

зочин [103.57.94.82] 2023-08-21 16:12:28

Тэнгэрт тулсан үнэтэй юмыг хэн авах юм. Ер нь мах, гурилаа гадаадаас авбал хамаагүй хямд тусна, цагаан идээг гэсэн Өвөрмонголоос авбал хямд тусна шүш

үнэн [202.55.188.108] 2023-08-22 23:09:24

монголоо дэмжих сэтгэл байвч үнэндээ үнийг нь сонсоод шал дургүй хүрээд явчихдаг.

naraa [202.126.90.136] 2023-08-21 18:37:46

zuv chanargui huuhdiin form arai denduu zagvar umsgul. material denduu muu bna

Иргэн [66.181.189.77] 2023-08-21 15:41:49

Гадны бренд шүтсэн үхэр монголчууд

Иргэн [103.57.92.141] 2023-08-21 14:19:52

Үйлдвэрээ дэмжээч Тэнэгүүдээ с!!!!!!!! эсвэл одоо болно -- Огцорцогоо эргүүнүүд ?????????!!!!!!!!

Малаа үржүүлээд л байдаг, гэтэл борлуулж чадахгүй. [66.181.181.141] 2023-08-21 14:04:31

60-70 сая толгой малтай гээд л мэдээлээд хөөрөөд байдаг. Үүнээс 20 сая толгой малтай байхад монголчууд бидний хоол унд, арьс шир, ноосны хэрэгцээг 100 хувь бүрэн хангачихна. Харин ЦААНА НЬ үлдэх 50 сая толгой мал, түүний бүтээгдэхүүнийг уг нь ЭКСПОРТОНД ГАРГАХ гэж үржүүлж үйлдвэрлэсэн байх. Даанч түүнийг нь импортолж авах дэлхийн улс орон БАЙНА УУ? Дэлхийд тийм далайцтай бизнес хийх ухаан, арга чарга, хөрөнгө оруулалть бизнесийн харилцаа холбоо Монгол Улсад өнөөдөр БАЙНА УУ?

Зочин [66.181.191.93] 2023-08-21 13:28:43

Үнэтэй.Бас чанаргүй.Дахиж авмааргүй болгодогдоо.Уг нь үндэсний үйлдвэрээ дэмжих гэхээр ийм л байгаа юмдаа

Зочин [59.153.113.16] 2023-08-21 17:05:31

Ок

Зочин [103.29.144.170] 2023-08-21 15:06:03

Чамд эх орноо гэсэн сэтгэл бвал,тэвчээд хулалдаад л авчих.Тэд чинь цаашаа сайжрана шүү дэн.Харина сайн шүүмжлэх хэрэгтэй шүү.

Зочин [103.57.95.192] 2023-08-21 13:05:32

түүхий эд боловсруулах үйлдвэр байхгүй юм чинь яаж хөгжих вэ дээ. түүхий эд нь импорт болхоор үнэтэй байна шд. жил болгоны цагаан сараар болдог монголд үйлдвэрлэв худалдаан дээр нөгөө л нэг эсгий тавчиг, арьсан түлхүүрний оосор, ямар ч хөгжил дэвшил байхгүй

Хятадын бараатай яаж өрсөлдөх юм бэ? [66.181.160.112] 2023-08-21 12:22:45

Монголд хувцас, гутал. цүнх г.м.-ийг сайндаа л 10.000,20.000. 30.000 ширхэгээр оёж зах зээлд гаргана. Ийм цөөнөөр оёсон эд зүйлийн ширхэгийн үнэ нь Хятадад 100.000,200.000,300.000-аар оёж үйлдвэрлэсэн барааны үнээс ИЛҮҮ ҮНЭТЭЙ байна. Яаж ч бодсон зах зээлийн зарчим нэг иймэрхүү. Иймд Монголын Засгийн газар Хятадаас хямдаар бараа оруулж ирэхийг л бодно. Өөр яах юм бэ?

Зочин [103.212.119.140] 2023-08-21 11:35:43

Unetei bas chanargui

Зочтн [202.126.89.1] 2023-08-21 11:28:09

Үндэсний үйлдвэргүй бол бусдын хараат, боолын журмаар аиьдаона шүү! Хөгжүүлье, төр засаг нь дэмжье!!!!!

Иргэн [203.91.115.48] 2023-08-21 10:57:01

Үндэсний үйлдвэрлэл гэхээр л их үнэтэй байх юм. Яаж хүмүүс авах вэ дээ, өчнөөн хямд бараа хажуугаар нь дүүрэн байхад. Үнээ бага тогтоож байгаач.

Зочин [66.181.191.244] 2023-08-21 10:40:17

ажлын цагаар зарж байснаа, ажлаа тараад очиход хаасан байдаг. ажилтай орлоготой масс хүмүүс юу гээд л ажлын цагаар дэлгүүр хэсхэв дээ

Зочин [66.181.191.244] 2023-08-21 10:39:05

юмаа зарах дургүй ярвагнана. нүүр амаа будалгүй гэрээсээ шууд гарсан бол юм асуугаад дугарахгүй, үнийг нь асуухаар чамд таарахгүй, үнэтэй гэж хариулна. Худалдагч ажилд аваад заруулж байгаа бол харилцааны соёлтой хүн өндөр цалинтай ав. Нэг дургүй хүрсэн газраа дахиж очдоггүй угаасаа өөр газраас олдоно

Naki [202.55.188.87] 2023-08-21 10:30:46

Demjii geheer zah zambaraagvi vnetei bolhoor yaaj hudaldan awalt hiih yum


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.