Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг есдүгээр сарын 15-нд нээнэ

Aдмин / Нийгэм

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тус гүүрийг наймдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн боловч бороо орж, Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа алдсан аж. Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулжээ. Энэ тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “ Түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа хамгийн том гүүрэн байгууламжийн нэг нь энэ. Хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт гүүр. Наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бороо их орж, үер болсон, мөн инженерийн шугам сүлжээний ажилтай холбоотойгоор 20 орчим хоног алдлаа. Есдүгээр сарын 15-нд хөдөлгөөнийг нээнэ” гэлээ. Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчлэх аж.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-21 17:42:28

хуучин гүүрээ явган дугуйтай хүний гүүр болгож ашигларай

Зочин [202.55.188.93] 2023-08-21 11:27:51

Хуучин гүүрээ нураачихав аа тэнэгхэнүүд минь

Зочин [122.201.19.2] 2023-08-21 14:00:25

нураана гэж шаажылээшдээ сда яанаа Зүгээр гүүршдээ додомдоод л авчихна биз


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.