ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй замын ажил 62.3 хувьтай байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснийг ЗТХЯ мэдээллээ.

Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй нэмэлт хоёр эгнээ авто замын ажил 62.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр багц 77.22, хоёрдугаар багц 57.15, гуравдугаар багц 57.34, дөрөвдүгээр багц 54.82, тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнд 509 хүн, 245 техник, машин мехнизм ажиллаж байна.


Сэтгэгдэл

иргэн [66.181.191.79] 2023-08-22 14:10:11

Тал нутагт - хурдны зам барьч хажууд нь газар байхад 2 зам нь хэдэн жил боловоо !!!!!!!! арай луйварчид шүү??????ямар олон хүн замд эндсэн вэ арай !!!!!!!хүмүүсийнхээ төлөө ч дуугарахгүй юм ????????яасан тэнэг хүмүүс ч Төр ч арай идэгч юм.!!!!!!!!!

Зочин [203.98.76.249] 2023-08-23 10:05:01

бирдүүд шүү дээ. ходоодонд нь юм орж байсан ч шуналтаад л байдаг.

Зочин [202.9.46.11] 2023-08-22 13:37:30

Бүх аймгуудын замыг дарханы зам шиг дөрвөн урсгалтай болгочихооч.

Zochin [66.181.161.154] 2023-08-22 11:40:17

EBROP iin XOLBOO ABLIGA MONGO ogoogui tul DARXAN ii zam ingej udaj bn. ABLIGA ABAXGUI BOL TENEG MONGOL XODLOXOO BAISAN.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.