Х.Нямбаатар: Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна

Aдмин / Нийгэм

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга өгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

сонин mn

-Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна. Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр нэвтэрч “Дан” систем болон гар утсаараа долоо хоногийн хугацаанд санал өгөх боломжтой хэмээлээ.

Мөн цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно гэдгийг онцлов.

Урт цагааны барилгын түрээслэгчид шүүх дээр маргаан үүсгэж, 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглах зэрэг зөрчил илэрч байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт илгээжээ. Түүнчлэн түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байгаа юм.

Түрээслэгч нар “Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий. Сард нэг хүний 200 мянган төгрөг төлдөг” гэдгийг хэлж байлаа.

2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ.

сонин mn

Ташрамд дурдахад, Урт цагааны барилгын зургийг 1959-1960 онд тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн хийж, 1960-1962 онд Хятадын барилгачид барьж, худалдаа үйлчилгээний зорилгоор байгуулж байжээ.

Та дараах https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч, Урт цагааны барилгын дахин төлөвлөлтөд саналаа өгөөрэй.


Сэтгэгдэл

Зочин [165.227.91.243] 2023-11-07 13:26:10

Зөв шийдвэр өөрчлөх хэрэгтэй бусдад хэрэгтэй зүйлийг нь агах нь зөв, Жуулчны гудамж, эсвэр бага оврын цэцэрлэгт хүрээлэнг гоё шийвлээр хийчихвэл

Зочин [124.158.95.5] 2023-11-07 09:25:34

ийм юманд санал аваад байх шаардлагагүй. төр заримдаа төмөр нүүрээ шуудгаргах хэрэгтэй. иргэдийн санал авлаа гээд яахын. худлаа поп. Москвагийн арбатын гудамж шиг гоё,чөлөөт, машингүй гудам байгуулах хэрэгтэй. хоолны газар бол байх шаардлага ерөөсөө байхгүй. хогхндоо дарагдахын нэмэр, хогийн сав бүүр ч хэрэгггүй энд

Баихүү [202.21.107.2] 2023-11-07 09:44:27

Яг Зөв санал байна. Машингүй цэцэрлэгт хүрээлэн байгуул

зочин [103.57.95.219] 2023-11-06 18:58:51

Нураах хэрэг байна уу. Аливаа юмыг нурааж сүйтгэхэд амархаан. Засч янзлаад монголчуудын түүхэн уламжлал, зан заншил, соёлыг сурталчилсан үндэсний үйлдвэрийн болон жижиг дунд үйлдвэрлэл, гар урлалын бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг, зарж борлуулдаг төвлөрсөн худалдааны гудамж, цэцэрлэгт хүрээлэн байгуулбал байрлалын хувьд төвд тул гадаадын болон дотоодын жуулчидын үйлчлүүлэхэд тохиромжтой газар болох магадлалтай. / Москва Арбатын гудамж, Японы аялал зуучлалын гол цэг болох Акихабара г.м/

Зочин [202.21.107.2] 2023-11-07 09:45:27

Нураа нуруу Саяханы л ыарилга шүүдээ

Зочин [203.17.23.197] 2023-11-06 14:49:24

Бөмбөгөрөөс эхлээд урт цагаан дамжцуулаад туул рестран хүртэл нурааж чөлөөт худалдааны гудамж байгуул

Zochin [202.126.90.35] 2023-11-06 17:56:04

Yag unen uls bolgon tiim gudamjtai baidag odoo shavaaraldsan tsementen shirenge bosgohoo boliy saihan tsetserlegt hureelen chuluut gudamj amralt zugaalgiin

зочин [202.55.191.194] 2023-11-06 14:07:27

нураа

Зочин [203.98.76.249] 2023-11-06 11:36:26

УгТАА бол УУЛ шугамандаа Жуулчны гудамж шүү дээ. жуулчидгүй жуулчны гудамжтай улс даа

ЗОЧИН [202.126.88.220] 2023-11-06 11:02:45

НУРААХ ХЭРЭГТЭЙ ХОТЫН ТӨВД ӨНГӨ ҮЗЭМЖГҮЙ ХАЧИН ХАЛТАР ЮМ БАЙСНААС НУРААЖ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГО ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ӨӨР ГАЗАР ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХЭДХЭН ХҮНИЙ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ НИЙТИЙН ЭРХ АШИГ БАЙХ ЁСТОЙ. АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ

Зочин [103.80.210.104] 2023-11-06 10:05:39

Ногоон байгууламж болгохыг дэмжиж байна.

Зочин [202.9.40.34] 2023-11-06 09:13:23

Санал авна гэнэ үү. Ист төв дээр одоо орон сууцын барилга барьж баГАА. Мөн л санал хурааж цэцэрлэг байгуулна гэж байсан сан

Зочин [124.158.66.108] 2023-11-04 22:54:19

Жинхэнэ утгаар нь жуулчны гудамж болгоочээ, үгүй бол нэрээ солих хэрэгтэй

Бат [192.82.65.182] 2023-11-04 15:05:43

Машины зогсоол болгоорой.Иргэдэд юу хэрэгтэй байгааг л хийх ёстой биз дээ

ган [59.153.87.45] 2023-11-04 15:00:07

Доошоо давхар гараж бүхий цэцэрлэг амралт зугаалгын бүс болгосон нь дээр. Хотын төвд барилга бариад хэрэггүй

Zochin [202.126.90.35] 2023-11-06 17:58:01

Yag unen

Зочин [121.128.31.62] 2023-11-04 13:29:32

Atbatiin gudamj bolgoo

зочин [124.158.69.84] 2023-11-06 09:57:26

зөв

Зочин [59.153.114.157] 2023-11-04 11:43:58

түүхэн барилгын барьцаалж боож хааж нэг муу цэцрлэгт хүрээлэн хийнэ гэдэг чинь болж байнаа юм уу Улаанбаатарчуудын үнэ цэнэтэй түүхийг хөдөөний баачканууд устгаж дуусгах нь дээ аль олигтой газрыг хулгайчууд авч дуусгахд одоо эмзэг сэдэвээр оролдоод салахгүй юм

Zochin [59.153.115.31] 2023-11-04 08:50:11

Doroo zogsooltoi tsetserlegt hureelen baiguulval mash saihan bolno.

Зочин [59.153.114.157] 2023-11-04 11:45:20

өөр газар барьж болно өчнөөн газар байгаа заавал гар урчуудыг хөөж туух нь зөв биш ямарч том хотод ийм газар байдаг юм

Иргэн [124.158.64.184] 2023-11-04 08:25:43

Цэцэрлэгт хүрээлэнгээс өөр ямар ч сонголт байхгүй шүү.

Зочин [203.17.23.197] 2023-11-06 14:51:05

Алгын чинээ газарт цэцэрлэгт хүрээлэн гэж худлаа шоу хийх хэрэггүй

зочин [124.158.66.162] 2023-11-04 03:58:18

Цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зөв шүү. 1 сая жуулчин авна гэж ярьчихаад яг хотын төвдөө ийм муухай балгас болсон барилгыг байлгаад байж болохгүй. Тэр түрээслэгяид яаж тооноо чирч ирсэн, яг тэгэээд тооноо чирээд явах хэрэгтэй.

зочин [139.5.217.169] 2023-11-03 23:36:07

Түрээсийн мөнгө нь хотод ордоггүй гэсэн биз дээ. Түрээс авч байгаа этгээдийг олж буцаан төлүүлэх хэрэгтэй

Зочин [66.181.191.188] 2023-11-03 20:56:20

Түгжрэл багасгая гэж бгаа бол гэр хорооллыг л барилгажуул. Төвд байгаа сул газар болгонд барилга чигжихээ зогсоогоочээ. Соёлын дурсгалт л биш бол зарим нурах гэж бга хуучин муу барилга байгууламжыг нурааж зам талбай гаргамаар юм.

Зочин [66.181.178.148] 2023-11-03 20:11:42

Төлбөртэй авто зогсоол болго.

бат [66.181.186.118] 2023-11-03 14:30:36

БУУЛГААД, ЗАЛУУЧУУДАД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА СПОРТ ЗААЛ, УСАН БАССЕЙ БАРЬЖ, ОРЧНЫГ НЬ ТОХИЖУУЛАХ НЬ ЗӨВ.

O [139.5.217.183] 2023-11-03 20:31:50

Tiim

Зочин [202.131.225.53] 2023-11-03 17:05:01

tiim shuu

Зочин [203.98.76.249] 2023-11-03 13:36:37

доошоо 5 давхар дээшээ 50 давхар байр бариад доороо гараш дээрээ үйлдвэрлэлийн байр болго. дээвэр дээрээ амралтын бүстэй гээд. өмнөх сүрийг үзүүлэ шалгаруулсан байшингаа яах гээд байгаа малын сүүл бэ чи.

Зочин [66.181.160.56] 2023-11-03 13:29:15

Ногоон байгууламж хэрэгтэй. Одоогийн байгаа жижиг жижиг бөөгнөрсөн бохир өрөөнүүдийг устгавал таарна

зочин [139.5.217.13] 2023-11-03 13:15:58

дороо авто зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барьчих өө

Зочин [66.181.191.176] 2023-11-03 20:14:28

Даруй нураа, зогсоолоо 2-3 давхар хийгээд цэцэрлэгт хүрээлэн байгуулчих.

Уншигч [43.242.243.197] 2023-11-03 12:52:24

Бетонон ширэнгээ больёо.харин цэцэрлэгт хүрээлэн байгуулаач.хэлхэн хүний эрх ашгаас илуу хотын хүн амын эрх ашиг байгаа шүү.

Зочин [103.212.118.169] 2023-11-03 12:46:36

Доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барьсан нь дээрээ,

Зочин [66.181.181.200] 2023-11-03 13:10:07

Зөв шүү

Иргэн [103.212.118.169] 2023-11-03 12:45:08

Бат - Үүл дарга ард иргэдээс санал их авдаг байсан, Ард иргэдээс санал авч байгаа нь зүытэй байна, олон хүний толгой ажиллаж зөв шийдвэр гарна, цаашид ч хүмүүсийн санаа бодолд нийцсэн зөв шийдвэр гаргахын тулд санал асуулга хийж байх.

Zochin [202.55.188.92] 2023-11-04 08:24:44

Tulburtei zogsool bolgo

Tsogt [66.181.165.89] 2023-11-03 12:44:55

НУРААХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ.

зочин [202.131.235.198] 2023-11-03 12:14:51

нураа. Цэцэрлэгт хүрээлэн байгуулья

Зочин [66.181.190.163] 2023-11-03 12:14:50

Нураа

Зочин [202.126.92.98] 2023-11-03 11:48:55

Нураа нураа баахан заваан юмнууд бөөгнөрсөн олон хүниы эрх ашгийн төлөө цөөн хүнийг золионд гаргах нь зөв шүү


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.