Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн.

Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөсөн.

Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм. Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

жолооч [43.228.129.25] 2023-11-06 09:39:45

Энэ дэргэд нь байгаа догол гаргаж байгаа газар эзэмшигчид газраа сайн дураараа нийтийн эрх ашгийн үүднээс улсад худалдаачээ ямар хувиа бодсон хүмүүс вэ

TsM [66.181.190.70] 2023-11-05 00:12:32

Эрх баригчид зогсоол хийсэн гэсэн оноо авах гээд байгаа болохоос УБ- ын 620 мянган машинд 320 зогсоол хүрээ юу? Олдсон жаахан газрыг маш муу ашиглаж байна. Доошоо 2-3 давхар, дээшээ мөн адил давхар хийхгүй дээ.

Зочин [103.57.94.175] 2023-11-04 20:57:39

Амжилт

зочин [66.181.190.231] 2023-11-04 18:39:22

Эхлээд зогсоол хийдэг. Жоохон байж байгаад нэг дарга нь хувьчлаад авчихна. Тэгээд орон сууц барьж зарна

Зочин [139.5.218.66] 2023-11-03 19:14:29

Нэгмөсөн газар доор болон дээрээ давхартай нилээн багтаамжтай юм хийгээч, дахиад ийм талбай олдохгүй ш дээ

Zochin [49.0.135.63] 2023-11-03 16:25:12

DOOSH N BAS UXAA CH EE. DABXA GARAJ BOLGO


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.