Жилд 2500 тонн уран олборлох нөөцтэй

Aдмин / Нийгэм

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн. Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтайг “Бадрах Энержи” ХХК мэдээлэв.

“Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордоос уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хийж, газар доор уусган олборлох технологиор шар нунтаг бүхий байгалийн 10 тонн ураныг үйлдвэрлээд байна. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны осол гэмтэл гаргалгүй ажиллан, орон нутгийн иргэдээс бүрдсэн туршилтын баг газар доор уусган олборлох технологийг аюулгүй ашиглаж үйлдвэрлэлийн туршилт амжилттай өндөрлөжээ.

Газар доорх уусган олборлох арга нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бөгөөд дэлхийн олон оронд зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор ашигладаг байна. Мөн хүн, малын ундны усыг хэрэглэхгүй, уурхайлан малтахгүй, хүнд машин механизм шаардлагагүй, газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашигладгаараа давуу талтай. Дэлхий дээрх ураны 50 хувийг газар доор уусгах технологиор олборлодог аж.


Сэтгэгдэл

зочин [202.9.47.20] 2023-11-08 10:31:31

Луйварчдад хатуу хариуцлага тооцож улс төрөөс зайлуулж шудрага ил тод нөхцөл бүрдсэн цаг үед иргэд ард түмэн баялагаас хувь хишиг хүртэнэ Ард түмэнд ээлтэй гэрээ хэлцэл хийгдэж Оросын хийн хоолой орж ирвэл бүр ашигтай Баярцогт гм зартай луйварчин эрлийз цагаачид монголчуудад молиго үмхүүлж ядуу хэвээр нь байлгах хүсэлтэй ,

Зочин [103.215.14.4] 2023-11-08 06:43:11

Гадаадын хөрөнг оруулалтыг оруулж ирж бүх баялгаа зөв менежменттэй ашиглаж эхлэх хэрэгтэй.амьд байгаа дээрээ ашгийг нь хүртмээр бна.юуг хадгалдаг юм.одоо бүх юм ил тод шударга болж ирж бна.дээдчүүл луйвардаж чадахаа болих цаг ирж бна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.