Нийслэл дэх төсвийн хулгай иргэдийг цаснаар туйлдууллаа

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын байдал өдрөөс өдөрт дордож агаа, хөрсний бохирдол, замын түгжрэл, өвөл зуны байгалийн бэрхшээлийг гэтлэх төлөвлөлт, бэлтгэлгүй самгардалтаас үүдсэн хохирол, гачигдлын үндсэн шалтааны нэлээд хэсгийг төсвийн үр ашиггүй зарцуулалт, тендерийн будилаан буюу товчилбол “төсвийн хулгай” юм. Төрийн худалдан авах үйл ажиллагаа бүхэлдээ авлигалжсан ба аливаа шинэчлэлт, сайжруулалтын бодлогод тусгагдсан бодит ажил хэрэг нь эцэстээ хулгай, нугалаа, цавчаанд орж дутуу цохиулсан үхэр шиг үлгэн салган, үрэлгэн, оновчгүй нөхцөл буй болж үр дүнд нь ард түмэн цаг хугацаа, боломж, аж амьдралаа алддаг.

Зөвхөн авто-техникийн салбарын тендерийн булхай, луйвар л хэдэн их наядаар яригдах хэмжээнд хүрчхээд байна. Зартай ногоон автобусыг алгасаж дурдах нэг асуудал нь 2022 оны 10 сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан 3,5 тэрбумын үнэтэй цас цэвэрлэгээний машинуудыг техникийн шаардлага хангаагүйн улмаас олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч буцаасан. Нэг бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй 28 машиныг нийлүүлээд удалгүй буцааж байгаа компани Батсээр ХХК.

Харин 2023 оны 11 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа зам цэвэрлэгээний талаар мэдээлэл өгөхдөө”... Энэ жилийн хувьд 30-40 давс, бодис цацах, цас цэвэрлэх тоног төхөөрөмж авна. Үүнд, авто зам цэвэрлэх, давс бодис цацах машинаас гадна явган хүний зам цэвэрлэдэг жижиг оврын олон үйлдэлтэй шүүрддэг, ачдаг 10 машин орж байна. Нийслэлийн төсвийн тодотголыг саяхан өргөн барьсан. Төсвийн тодотголыг НИТХ дэмжвэл бид дараагийн ажилдаа орно.

Нийт 8-9 тэрбум байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Бид дундын зуучгүйгээр үйлдвэрээс нь төхөөрөмжөө авна гэдэг байдлаар шалгаруулалтаа хийнэ" гэлээ. Үүнээс эргэлзээ, хардлага төрүүлэх дараах асуултууд урган гарна. Нийслэлийн худалдан авах ажиллагаа хяналтгүй, шаардлага хангахгүй техник худалдан авах хүртлээ авлигалжсан уу?

Техникийн шаардлага, Монголын нөхцөлд таарах эсэх нь анхнаасаа худалдан авах ажиллагаа хууль, журамд тусгагдаагүй гэж үү? Дахиад энэ мэт хариуцлагагүй үйлдлийн улмаас улсын эрх ашиг хохирдог, шаардлага хангахгүй техник хэрэгсэл оруулж ирээд буцаалт хийгдэх, эдгээрээс үүдэх эрсдэлийг тооцоолох хариуцлага алдсан шат шатны албан тушаалтнууд, нийтийн эрх ашгийг хохироож байгаа үйлдлүүдэд ямар зохицуулалт хийгдэж хяналт, удирдлага зохицуулалт хэзээ сайжрахыг хүлээх вэ? Ногоон автобусны будилаан нэг тийш түргэн шийдэгдэж, энэ өвөл нийслэл хотоороо хүйтэнд дагжиж, хуучин автобусанд зуу зуугаараа чихэлдэн эрүүл мэндээрээ хүртэл хохирохгүй байх баталгаа байна уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

UVS erchim hicj [103.57.95.84] 2023-11-09 21:47:24

Erchim huchnii buh shatand UVS shibjee... Shalguulya. Buun shahaa

Zochin [202.9.40.27] 2023-11-08 14:15:00

MAH iig TARAAGAACH EE.

Зочин [66.181.191.89] 2023-11-08 15:01:48

Аль 1990 онд л МАХН-ыг тараах ёстой байсан юм даа, тэгээд бүх намууд гарааны нэг шугамаас эхэлсэн бол жинхэнэ шударга ёс болох байлаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.