Урт цагааны барилгын төлөвлөлтөд 3000 гаруй хүн саналаа өгөөд байна

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм. Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.


Сэтгэгдэл

Tumur [66.181.180.66] 2023-11-11 15:13:45

Tsetserlegt hureelen.

Malchin [66.181.182.85] 2023-11-10 15:14:41

Яг хуучин зураг төслөөр нь шинэчлэх Жуулчны гудамж

Зочин [66.181.176.94] 2023-11-10 14:38:14

Ногоон байгууламж машины зогсоолтой барих хэрэгтэй

Зочин [66.181.161.69] 2023-11-11 09:36:54

Зөв зогсоол барих хэрэгтэй

Зочин [66.181.183.36] 2023-11-11 00:23:07

Хуучин хэв маягаар нь засах нь хамгийн зав шийдэл болно. Хэрвээ УБ хотоо олон зуун жилийн үүх түүтэй болгоё гэж боддог бол хүүчний барилгуудаа уулаглан буулгах хэрэггүй л болов уу!!? Хэрвээ32жилийн настай залуухан хот байлгах уу ? Гэдгийн наана цаана бодвол Үнэ унэнийн ялгаа, соёлын өв гэх үнэт зүйлгүй болгох нь Нямбаатар Сайнзориг 2-т хэрэгтэй юу!?ямар учраас!? Улсынхаа нийслэлийг өөрсөдийхөө нэрэмжит болгох санаархал уу !?ячмартаы ч Хот төлөвлөлтийг эгэл жилийн иргэдийн хийдэг ажил биш

Turuu Turuu [59.153.112.84] 2023-11-10 17:55:20

Ногоон байгууламж зогсоол уб хотод чухал бна

Цэцэг [66.181.181.209] 2023-11-09 07:14:43

Нураа нураа.Жуулчны гудамж болгох нь зөв шүү.Нэг сайхан чөлөөтэй алхах цэвэрхэн цэлгэр орчин байх хэрэгтэй бна.Хэдэн цементэн ойноос салмаар бна

Зочин [66.181.183.36] 2023-11-11 00:27:40

УБ хотоо цементжн ой гэвэд та хөдөөний үзэгслэнт тхл нутгах явах хэрэгтэй ш дээ. Задавал энд бай гэж албадаагүй ээ

Зочин [66.181.186.250] 2023-11-08 22:51:48

Спорт цонцолбор, arena барьчих.

Зочин [66.181.176.205] 2023-11-10 13:28:25

Зөв

Долгорсүрэн [66.181.161.137] 2023-11-08 18:59:32

Доороо в5;в6 зогсоол хийеээ

Зочин [103.212.116.152] 2023-11-10 08:10:02

Доороо авто зогсоол дээрээ хүрээлэн

Долгорсүрэн [66.181.161.137] 2023-11-08 18:58:28

Цэцэрлэгт хүрээлэн болгох нь зөв

Зочин [202.126.88.132] 2023-11-08 20:35:39

Barilga hereggvi

Зочин [202.126.89.120] 2023-11-08 16:46:35

Цэцэрлэгт хүрээлэн жуулчны гудамж болгоо.Монголоор дүүрэн худалдааны төвүүд бна даг.Түүхэн байшин биш шүү.Сүүлд соц нийгмийн үед баригдсан хуй үйлчилгээний цогцолборыг хувь хүн эзэмшээд одоо балгас болсон.Дотор тал нь авах юм бхгүй заваан бохир газар.Уг нь их цэвэрхэн эмх цэгцтэй сайхан газар бсан.Нийслэлийн өмчөөр бдаг гээ биз дэ .Яахаараа хувь хүн эзэмшиж балгас болгоод бдаг юм.Иймэрхүү хувиа хичээсэн хүмүүс дандаа монголын хөгжилд саад болж бх юмаа.

Зочин [66.181.185.162] 2023-11-08 15:55:01

Үхсэн ацных нь Урт Цагаан түүхэн дурсгалт газар байхавдээ, хуучны худалдааны гудамж гээд битүү хятадуудын хашаа, гуанз байсан газар

сосорбарам МУГЖ ТС [124.158.70.8] 2023-11-08 14:50:54

Худалдаа хөгжлийн банканд өгье Тэгээд Ардчиллын 36 давхар ордон босгож өмнө нь Элбэгдорж,Бат-Үүл, Сосорбарам гурвын 25 метр өндөр хөшөө босгое Америкчуудаас хөрөнгө гаргуулж ч болно.Архитектор барималчныг урьж бариулах зардлыг улсын төсөвт хүрэлцээтэй хэмжээгээр тусгах нь зөв хөшөөнд ньБаавар,ЦэнддооГончигдорж,С.Эрдэнэ нарын бюстыг шигтгэвэл коммунистуудыг устгасны жинхэнэ бодит баримт болно. Европын орны жуулчид хандивын мөнгөө орхих зэс таваг тавих,таваг нь ёроолдоо цоорхой мөнгө нь доошоо далдойчихоор бодож хийх тэгэхгүй бол МАН-ынхан мөнгийг нь авчихна

Зочин [66.181.161.69] 2023-11-11 09:40:12

Энэ хэд маань хулгайлсан жоохон юмаараа намынхаа байрыг барьчихгүй юм байх даа

Цэцэрлэгт хүрээлэн [66.181.183.134] 2023-11-08 14:47:57

Цэцэрлэгт хүрээлэн.

хүннү [202.55.188.89] 2023-11-08 13:41:55

Нийслэл хот жинхэн утгаараа “Жуулчны гудамж”-тай болох ёстой. Бээжингийн Вамфужинямар билээ? Солона ямар билээ? Урт цагааныг яг түүн шиг бүх үйлчилээ нэг дороо гадна дотны аялагчид бүрэн үйлчилгээ авдаг газар болгох нь зөв. Манайхан өмнөхөө арчилж чадахгүй байж нэг л их цэцэрлэгт хүрээлэн мөрөөдсөн хүмүүс байх юм. Гэтэл жилд хэдэн жуулчин авна гэвээ? баасан том тоо ярьцаадаг болж, тэдний ая тухыг хангаагүй байж тоо мөрөөдөөд яадаг юм. Энд дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс эхлүүлээд гадны том том брэнд бараа бүгд байдаг, үзвэр үйлчилгээ, тийз борлуулах цэг, бооцоот тоголоомын газар, тэр бүү хэл эмсийн хүрээлэн ч байж болно.

Зочин [66.181.183.190] 2023-11-11 14:23:20

Зочин [103.212.117.125] 2023-11-10 08:49:45

Цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн саналтай байна

Зочин [77.249.65.151] 2023-11-08 13:39:07

Цэцэрлэгт хүрээлэн байгуулъя

Зинх [202.9.46.133] 2023-11-08 12:48:15

Цэцэрлэгт хүрээлэн байгуулж Мод тарьяа

Зочин [202.126.89.86] 2023-11-08 14:21:51

Цэцэрлэгт хүрээлэн нь хамаагүй дээр гэж бодож байна.

Билгээ [202.9.46.99] 2023-11-08 12:25:58

Доороо олон давхар гражтай дээрээ орчин үеийн шийдэл бүхий ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.