Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг иргэдийн 96 хувь нь дэмжжээ

Aдмин / Нийгэм

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 3,262 хүн саналаа өгснөөс 3,122 нь буюу 96% нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой.

Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.


Сэтгэгдэл

Zochin [103.212.117.252] 2023-11-08 21:50:19

Zuv zuv

Зочин [124.158.70.8] 2023-11-08 17:03:38

26 давхар АРДЧИЛЛЫН ордон барих хэрэгтэй ,Зоригийн хөшөө, цогтсайханы хонхны дууны хөшөө 2-оос өөр харуулах юм юуч алга. өмнө талд нь ардчиллын алтан хаэраацайнуудын баримал байвал бүр зохимжтой жуулчид их сонирхох болно тэгээд орчныг нь цэцэрлэгт хүрээлэн болгож Барууны Ландшафтын архитектураар байгуулбал хамгийн зохимжтой байнаа түрүүн бичсэнийг яагаад устгав

Зочин [124.158.66.148] 2023-11-08 17:35:30

үхсэн нохойн оцгор ардчилал. АН нам гэх шулмасын гал тогоогтарааж ард түмэнд луйврын хөрөнгийг тараах хэрэгтэй.

zochin [203.23.49.64] 2023-11-08 14:14:11

end hamgiin hudaldaanii barih estoi buur gongong zah shig

Зорге ! [103.57.93.87] 2023-11-08 14:07:05

Цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь хамгийн зөв ! ёстой УБ хотод хэрэгтэй зөв ЭКО шийдвэр !


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.