Таван хошуу малыг дундын зуучлалгүй арилжина

Aдмин / Нийгэм

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.

Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд таван хошуу мал арилжих боломжтой юм.

Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих, төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Түүнчлэн оролцогч талуудад тогтвортой харилцаа бий болгож, урт хугацааны хамтран ажиллах боломж үүсгэдэг малчин, хоршоо, үйлдвэр хоорондын биржийн худалдах, худалдан авах форвард гэрээг байгуулах боломжтой юм.

Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэх ба малд мал эмнэлгийн хяналт хийгдсэнээр арилжаанд оролцуулна.

Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа Засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн долоон сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж, 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.

Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр, аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна.

Энэ баасан гарагт зохион байгуулагдах амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах гэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Дамба наранцэцэг [66.181.161.248] 2023-11-12 20:50:12

Ерөнхийлөгч Хүрэл сүхээ хэдэн муу малчид чинь их зовж байнадаа цас шуурга болоод амь насаа хүртэл алдаж байна мал мах нь үнэ цэнэгүй отор нүүдэл хийх газар нутаг байхгүй төр засагаас авч буй аргахэмжээ байгүй хэдэн малаа дуусвал хэцүүдэх л болж байнадаа Монгол орон

Зочин [202.55.188.87] 2023-11-09 20:18:56

Энэ их сонин юм хийдэг дарганарыг яах вэ ард иргэндээ өгөөж муутай тэр хол тэрийн болгон очоол авах хэр олон хшн байх вэ дээ хэдэн ченж нартайгаа хамтарч луйвар хийж бга гоё нартэй луйвар

Монгол хүү [202.126.89.80] 2023-11-09 17:39:22

Ганц өдөр зохион байгуулаад ямар ч хэрэггүй үр нөлөөгүй. Ядаж 10 хоног үргэлжлүүлдэг байгаа да.

иргэн [202.126.92.83] 2023-11-09 13:56:57

Орон нутгаасаа мал эмнэлгийн бичигтэй ирнэ гэжээ. Орон нутаг нь зүгээр л бичээд л өгчихдөг цаас тухайн малд ямарч шинжилгээ хийгдэхгүй БАТТАЙ ШҮҮ. үүнийг тухайн малд шинжилгээ хийгддэг журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мал зарах цэг дээр нь түргэвчилсэн шинжилгээ хийх бодит лаборатори байрлуулах нь зөв.

Зочин [103.254.123.105] 2023-11-09 08:40:15

Малчид ч яахав малаа хүргэж ирээд үнээ авдаг байж. Нөгөө авсан байгууллага ААН нь хэд дахин өсгөөд иргэдэд зарна биздээ. Ямар ялгаа байна. Бас мөнгөтэй хэсэг нь үгсэн хуйвалдаад авах үнээ доош нь хийнэ.

чимэд [124.158.70.8] 2023-11-08 17:17:23

ХАА-н бирж өөрийн дэлүүүрийг дүүрэг болгонд байгуулж ажилчдын цалинг тавихад хүрэлцэх хэмжээний нэмэгдэлтэйгээр борлуулж байх.. Бирж сумдад түүхий эдийн склад арьс ширний анхан шатны боловсруулалт хийх чадвартай болгох мал нядалгааны цэгийг сум болгонд буайгуулж хөргөгчид хийгээд загсааж аваад хотруу зөөдөг болгох хөргүүл нь авсаархан хөлдөөгч маягийн бага оврын хайрцаг байх Мах комбинатынх шиг том хөлдөөгч зардал нь дийлдэхгүй

Зочин [202.126.88.93] 2023-11-09 13:46:25

зөв


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.