ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ 60 МЯНГАН ЭМЭГТЭЙ ЦАЛИНТАЙ ЭЭЖ ГЭХ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АРГАЦААЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Мэргэжлийн байгууллагын тооцооллоор нэг хүнд ногдох ДНБ 16000 төгрөг ба өргөн хэрэглээний үнийн өсөлтөөс үүдэн энэ мөнгөөр талх сүүгээ бүтнээр авч хүрэхгүйджээ. Монголын хүн ам дах хөдөлмөрийн насныхны тодорхой бүлэг залуу эмэгтэйчүүдээс 2022 онд л гэхэд 66 мянган эх амаржиж гэртээ хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн тоо бий. Тэдэнд хөдөлмөрлөх бололцоо хомс учраас гэртээ 2-3 жил байх хугацаанд төрөөс анхаарал хандуулж буй хэлбэр нь “цалинтай ээж” гэх гоёмсог нэртэй нидэр дээрээ сард 50 мянган төгрөгийн хандив. Энэ мөнгөөр сарын хэрэглээгээ аргацаах нь байтугай нэг уут памперс авч хүрэхгүй.

Гэтэл гаднын орнуудад хүн амын бодлогоороо амаржсан эхчүүдэд хангалттай мөнгөн тэтгэмж олгож бүхий талын дэмжлэг үзүүлэх ба гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Харин Монголд нялх хүүхэдтэй ээжүүдийн НДШ тасарч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бололцоо ч тун тааруу байна.

Уг нь хуулиараа амаржсан эхчүүдийн ажлын байрыг хадгалах зохицуулалттай ч хууль хэрэгжих бодит орчин бүрдэхгүй, зарим хувийн байгууллага энэ хариуцлагаас эвтэйхэн мултрах аргаа ч олдог. Амаржсан эхчүүдийн тодорхой хувь нь хань нөхрийн халамж, ээж аавын энхрийлэлд байх ч боломжгүй байгаа нь ч гашуун үнэн. Хүүхдэд олгодог 100 мянга, цалинтай ээжийн 50 мянга нийтдээ 150 мянган төгрөгөөр сарынхаа бүх хүнс хэрэглээний өртөг зардлыг хүргэхэд тун хэцүү.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [45.117.32.4] 2024-01-26 18:43:34

Хулгайчууд хулгай хийх болхоор тирбумаар хийж чадаж бн .Хулгайч нарын гэр бүл нь сайхан амьдарч чаддага .ердийн эхчүүд 50000 төгрөгөөр амьрах нь шудрага юм уу.? Тэр хүн амын чинь өсгөх гол хөшүүрэг нь эх хүн юм шүү.

Иргэн [59.153.86.144] 2024-01-25 08:43:00

Өрөвдмөөр юм аа. Ажлын байр үйлдвэр байхгүй улс орон яадын байгаан. Сайхан үйлдвэрүүдтэй байсан шдэ. 90 онд ардчилал гарч ирснээр бүх үйлдвэрүүдийн хаалга хаагдсан даа.

Зочин [202.126.91.104] 2024-01-24 20:09:00

Баахан халамж нэмээд байдаг байж цалинтай ээж нэртэй юу ч авч хүрэхгүй мөнгө нэмээч олон ээжүүд хүүхэдэ гэртээ хараад суудаг хүүхэддээ ганц уут пампарсний ч үнэ хүрэхгүй мөнгөөр хуураад яахав дээ

Зочин [202.9.40.162] 2024-01-24 18:32:07

Жирэмсний 6 сараас ч юм уу..тэтгэмж олгож эхэлбэл зохилтой.тэгэхдээ сард ядаж 300.000 ыг өгөлтэй.эх нь чанартай.хоол хүнс хэрэглэж байвал хүүхэд нь эрүүл бойжно биз дээ.Энэ их хурлын эмэгтэй чүүд ийм юмэнд яагаад санаачлага гаргадгүй юм бол.хүүхэд төрүүлж. Өсгөж үзээгүй хөндий баймааргүйсэн.

Зочин [202.179.3.131] 2024-01-24 17:15:22

"Цалинтай ээж" нэр нь томдсон шүлс төдий мөнгө арай юмаа

Бороохой [202.9.40.15] 2024-01-24 13:25:15

Хүүхдээ харж байгаа ээжүүдзд ядаж300.аас500 мянган төг өгөөч луйварчин гишүүд ээ

зочин [202.126.88.76] 2024-01-24 12:17:53

Сүүлийн үед халамж их өгөөд бна гээд л бх болж хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжид өгч байгаа 50к арай л халамж гээгүй л бх гэж найдая. Өнөөдөр гараад 50к аар дэлгүүрээс юм авдаа юу авахаар бна. Хүүхдүүдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдэд 50к байтугай 500к өгсөн ч багадна. Хүн ам гэдэг чинь улс орны хөгжлийн үндэс хир олон хүн амтай бна төдий чинээ хурдан хөгжинө гэдгийг холоос харахгүйгээр олж харахаар дэргэд чинь байгаа биздээ. Ээжүүдийн мөнгийг өгсөн шиг өгчихөөд харин хариуцлага нэхэж суувал халамж бус уу... ОХУ ажил хийж байгаад эхний хүүхдээ гаргахад сардаа 11000руб ийг тэтгэмж 1,5 жил олгож бна. Өөрөөр хэлбэл ажил хийж байсны давуу талыг бий болгож бна гэсэн үг.... энэ мэтээр хүн амаа өсгөх бодлого байхгүй байж 50к өгчихөөд янз бүрийн ярьж бичихээ болимоор наад мөнгөөр чинь авилгачид ганц цайны мөнгө л хийж бна..

Зочин [202.9.46.137] 2024-01-24 13:51:42

Хүн амын өсөлт улс үндэстний оршин тогтнолын баталгаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.