“Наран туул”-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хаагаад байна

Aдмин / Нийгэм

Галын осол, дэлбэрэлтээс үүдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зарим замын хөдөлгөөний түр хаагаад байна. Тодруулбал:

  • Хойноосоо урагшаа чиглэлд: “Наран туул” захаас урагшаа явдаг замын уулзварыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл,
  • Баруунаас зүүн чиглэлд “Кристал таун” хотхон, Хүннүгийн гудамж дагуу “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоол хүртэлх замыг хаагаад байгааг ЦЕГ, ТЦА-наас мэдээллээ.

Үүнд:

  • “Дүнжингарав” худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл,
  • Е-Мартын худалдааны төв чиглэл,
  • “Баянмонгол” хороолол чиглэл,
  • “Нарантуул” худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замууд хамаарч, 200-500 метрийн зайд хөдөлгөөнийг хязгаарлаж, замыг түр хугацаагаар хаав.

Тухайн орчимд галыг унтрааж, галын аюулд өртөж хохирсон оршин суугч иргэдэд УОК, дүүргийн Онцгой комисс, эрүүл мэнд, цагдаа, онцгой байгууллагаас тусламж үзүүлж байна.

Нэмж мэдээлэхэд цагаан сарын "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа гарч буй "Шинэ 100 айл" худалдааны төвийн чиглэлд баруун талаас буюу "Дүнжингарав" худалдааны төв талаас замыг хаасан учир зөвхөн зүүн талаасаа буюу Баянзүрхийн товчоо талаас очиж байгааг мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.