Ломбардын зээлийн хүүгийн дээд хэмжээ гуравдугаар сарын 01-нээс сарын 4.5% болно

Aдмин / Нийгэм

Санхүүгийн Зохицуулах Хорооны/СЗХ/ Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөн зээлийн/ломбард/ үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ.

Уг шийдвэр 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх юм байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэдэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх буюу зөвхөн ломбард болохыг тус хорооноос тодотгов.

Судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг хэлэлцэж, уг шийдвэрийг гаргажээ.

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан байдаг. Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулсан байна.

Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах үүргийг хүлээжээ.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо


Сэтгэгдэл

Солонгос кино санагдачихлаа. [66.181.160.38] 2024-01-26 11:33:15

Ломбардууд тэгээд солонгос кинон дээр гардаг мафи шиг улсын хяналтаас ГАДУУР зээлийн систем үүсгэж зээл олгондоо. Хар костюмтай, богино үстэй, духаараа харсан залуучууд байдаг ш дээ. Тэгээд амьдралдаа уруудсан юмнууд тэр хэдээс зээл авчихаад түүнийгээ эргүүлж төлж чадахгүй өрөөсөн бөөрөө төлбөрт "хандивлаад л" байдаг биздээ? Кх!

Зочин [124.158.64.201] 2024-01-25 17:52:38

иргэд хоорондын зээлийн хүү хамаарахуу Банкны зээл жилийн 15 хувь байгаа. Гэтэл ломбард жилийн 54 хувийн хүүтэй зээл өгнө гэж байж таарах уу Бид Монголчууд 1921 оны ардын хувьсгалын ачаар хятадын болон гадаадын мөнгө хүүлэгчдийн дарамтаас салсан гэдэг биздээ яагаад буцаад энэ дарлалдаа орчих воо. за яахав монгол хүн учраас зөвшөөръе монгол нь монголоо дарамтлах нь байж болох зүйл гэж үзэж байж гэж бодъе Гэтэл мөнгөтэй хятадууд үй түмээрээ орж ирчихсэн байгаашдээ тэдний мөнгө байвал яах вэ. Иргэд хоорондоо хэлцэл байгуулаад богино хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээл өгч байгаа энэ яах вэ болохуу

Зочин [59.153.113.28] 2024-01-25 09:50:38

zugeer haagaach

Зочих [66.181.179.22] 2024-01-25 09:13:29

Хүний эд хөрөнгийг дур мэдэн зарахыг бүрэн хориглох хэрэгтэй луйварчин ломбарууд их байгаа шүл

Зочин [66.181.179.22] 2024-01-25 09:12:34

ЛОМБАРДУУД МАШ ӨНДӨР ХҮҮГИЙН ХҮҮ ГЭЭД ХҮМҮҮСИЙГ АРГАГҮЙ БАЙДАЛД ОХУУЛЖ БАЙГААД ИРГЭДИЙН ҮНЭТЭЙ ЦАЙТАЙ ЭДЛЭЛ ХӨРӨНГИЙГ ЗАЛЬДАУ ХУРААН АВЧ ИРГЭДИЙГ МАШИХ ХОХИРООЖ БАЙНА. ЛОМБАРДНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА НӨХДҮҮД МАШ МУУХАЙ ХҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААЖ АВАХ ЛУЙВАРДАХ ЗОРИЛГОТОЙ ДАЙРДАГ ХҮМҮЛС

Иргэн [59.153.86.144] 2024-01-25 08:28:25

Энэ ломбардууд замбараагүй хүү тогтоодог юм билээ. Бүр 7 хоногоор өндөр хүү тогтоож хүүлдэг ломбардууд ихэнх нь байдаг юм байна. Тэгээд хугацаа хэтрүүлсэн гээд зарна. Дүрэм журам баримталдаг ломбард байхгүй дээ. Шөнийн цагаар өглөө хүртэл ажилладаг, ээлж солилцдог. Бүр гайхмаар.

Зочин [202.126.88.131] 2024-01-24 20:50:36

Ялгаатай байсан шүү дээ. 300.000.000 хүртэл нийслэл Гурван зуун саяас дээш бол СЗХ гээд. Хэрэв 4.5 хувиас илүү байвал хоёуланд нь сзх хариуцлага тооцох уу, эсвэл нийслэл үү?

Зочин [202.126.91.13] 2024-01-24 14:59:37

Хэрэв зөрчсөн бол хаана мэдэгдэх юм кк

Hi [103.41.93.194] 2024-01-24 15:07:06

Санхүүгийн зохицуулах хороонд


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.